…..Миний нэг танил залуу АНУ д их л удаан ганцаараа ажилласан юм. Нэг л ѳдѳр шийдвэр гаргаад Монгол руугаа буцсан түүнийг Монголдоо очоод хорт хавдрын улмаас нас нѳгцсѳн гэж сонссон. Яагаад ч юм бэ надад их л харамсалтай санагдсан сан. Түүний ингэж ажиллаж олсон мѳнгийг албатай юм шиг шилжүүлгээр авдаг байсан хүмүүс харамсаа болов уу? Эсвэл үзэн ядаа юм болов уу? гэдгийг би мэдээгүй л дээ.
…Миний танил нэг залуу АНУ д бараг 20 гаруй жил цэвэрлэгээний ажил хийсэн. Хэдийгээр тэр АНУ д албан ёсоор ажиллаж амьдрах эрхтэй ч ѳѳр хотуудаар бараг аялж үзээгүй, аялахыг ч хүсдэггүй, олсон мѳнгѳѳ хураагаад л, тоолоод л, хэн нэгэнд зарцуулаад л… Ѳдѳр нь унтаад л шѳнѳжингѳѳ ажиллаад л …Тэгж олсон мѳнгийг нь татвар маягаар Монголдоо байнга авдаг тэр хүмүүс энэ хүний зовлонг ойлгодог, эс ойлгодог нь эргэлзээтэй.
…Миний нэг танил 6 ѳдѳр “махийтлаа” ажиллачихаад амралтын нэг ѳдрѳѳ жаал пиво аваад л гэртээ ууна. Юу ч бодохгүй, юу ч бодохыг хүсэх ч үгүй түүний хацар даган урсах хѳлсийг хэн ч арчихгүй. Ядарсандаа гомдсондоо, архинд халамцсандаа шанааг нь даган урсах нулимсаа гараараа хааяа нэг ѳѳрийн гараараа шудрах авч хэнд гомдлохгүй. “Энэ бүхэн эцэс болж жаргана” гэдэгт тэрээр огт итгэдэггүй, гэхдээ оногдсон тавилангийнхээ ѳмнѳ харин ч сѳхѳрдѳггүй.
“Модны мѳчир дээрээс унасан долларыг газраас түүн авч хураадаггүй” Америк оронд дусалсан хѳлс, урссан нулимсынхаа тѳлѳѳсѳнд зовж яваа олон монголчууд бий. Тэд ,та нарт тоочдоггүй болохоос үүрийн тэмдэгрэх гэгээнээс үдшийн гялаан тодрох хүртэл хугацаанд борви бохисхийлгүй ажиллаж, эрхэмсэгээс дорой хүртэлх хүмүүсийг царай алдан инээмсэглэж, хичнээн ядарч байвч хүчээр л хѳл дээрээ тогтон байж ажилладаг юм. Үүний тѳлѳѳ авсан хѳлс нь ѳѳрийн мѳн чанараа, газар нутгаа худалдан байж олдог мѳнгѳнѳѳс л үнэ цэнэтэй болоод тэр тэд нүүр бардам инээдэг юм. Тэд 6 ѳдѳр сунаж унатлаа ажиллаад олдсон нэг ѳдрѳѳ тэнхэл авах гэж ѳдѳржингѳѳ унтана. Харин дэлхий тэнхлэгээ тойрон эргэдэг хурдаа огт ѳѳрчлѳхгүй.
Хүмүүс их мѳнгѳ олохын тулд бүхнээ умартан ажиллана. Ингэж ажиллаад олсон мѳнгѳѳ хурууныхаа ѳндгѳѳр тэмтрэн тоолохдоо учиргүй баярлана. Урсах ѳдрүүд, дуслах хѳлсүүд, мѳнгѳ нэхсэн шаналлаас үүдэлтэй зовлон энэ л үед юу ч биш. Инээмсэглэнэ, дараа нь инээнэ. Бид ѳлссѳндѳѳ гадил жимс олоод бархирч буй сармагчингаас огт ялгаагүй. Тэд модноос модонд дүүлдэг бол бид тѳлбрѳѳс тѳлбрийн хооронд савчиж амьдарна. Бид толгойдоо цалингийнхаа хэмжээг нэмж бас хасна. Ѳѳрийнхѳѳ тухай огт бодохгүй. Бааранд савчин бүжиглэж буй мангар бацаан, буудалд биеэ үнэлэн тааз ширтэн үүнийхээ тѳлѳѳ авах мѳнгѳѳ тоолон буй янхануудын тѳлѳѳ урссан хѳлснийтоогоор доллар авч бүй тэд энэ тухай мэдэхийг ч хүсдэггүй, мэдээд ч тэдэнд хэрэг нь үгүй. Энэ амьдрал тэднийг мѳнгѳний боол болгож байна.
“Их мѳнгѳ олж нэгэн цагт жаргана даа” гэдэг гэнэхэн мѳрѳѳдѳл цаг хугацааны тасралтгүй урсгал дунд аажим аажмаар живж одно. Мѳнгѳ олохын тѳлѳѳх хѳдѳлмѳр, хэн нэгний хэрэгцээг хангах гэсэн адбиш мѳрѳѳдѳл энэ л урсгал дунд живж одно. Нэг л мэдэх дор нүүр дүүрэн үрчлээ, нулимс цийлэгнэсэн гунигтай харц, нулимсанд холцруултсан хацар… Хичнээн ихээр гуниглавч эргэж ирэхгүй жаргал, хичнээн ихээр сѳрѳвч барж үл чадах зовлонгийн ѳмнѳ аргаа баран сѳхѳрдѳг. Харин цаг хугацаа жирэлзэн урсах голын мяралзаан, хѳгжилтэй еэ эгшиглэх шувуудын ганганаа, илчин дунд нь дулаацах, даарахын сѳргѳлдѳѳнд ѳнгѳрѳх нарны илч мэт хурдан ѳнгѳрах аж. Бусдын ѳмнѳ аальгүйтэн инээх цовоо дуун нэгэн цагт сѳѳнгѳтѳж, бусдын харцыг булаан ширвээтэх гоо үзэсгэлэн аажим аажмаар үрчлээтэж, бусдын сэтгэлийг татаж асан омог бардам зан цаг цагийн аясаар мохон учирлах цаг дор бид цаг хугацааны боол гэдгээ мэдэрдэг.
Би юу гэж боддог гээч! Чи зүгээр л ѳѳрийнхѳѳ зоргоороо амьдар. Хэн нэгнийг хайрлаж чадвал ѳѳрийн болгож ав, эс чадвал зай барьж холдоод хэн нэгэн түүнийг чин сэтгэлээсээ хайрлах боломж олго. Чи ѳѳрийн хийж чадах зүйлээ барьж аваад бусдаас илүү сайн хийхийг хичээ, эс чадвал ѳѳрѳѳсѳѳ илүү хийж чадах нэгэнд боломж олго, чадсан түүнд таларх. Чи амьдралд тохиолдсон элдэв асуудлынхаа талаарх шийдвэрийг ѳѳрѳѳ л гарга. Шийдвэр тань зѳв сайн бол ѳѳртѳѳ таларх, шийдвэр тань буруу муу бол бусдад гомдолохгүйгээр ѳѳрѳѳ лайгаа үүр, ѳѳрѳѳ шийтгэлээ амс. Хийх гэж буй ажлынхаа талаар бусдад хэзээ ч 100 % бүү найд, зѳвхѳн ѳѳртѳѳ л найд. Хэнд ч лаахайдахгүйгээр ѳѳрийн чадах зүйлээ ѳѳрѳѳ л хий, бусдаар хийлгэх бол тэдэнд итгэ, тэднийг аргад. Үр дүн нь хамгийн чухал юм шүү дээ. Боломж олдвол бусдад туслаад л мартаж орхи, тусалж чадахгүй бол саймширч худлаа бүү амла. Бусдын чамд тусалсан тусыг бүү март, боломж олдвол ачийг хариулахыг хичээ, боломж олдохгүй бол юу ч амлахгүйгээр мэнд устай яв.
Хэрвээ та анзаараад ажих ахул, энэ амьдрал их л энгийн, яг л юу ч болоогүй мэт алгуурхан урсдаг гол мѳрѳн мэт. Урсгалдаа бүхнийг хаман урсах мѳртлѳѳ амар амгалан, намуухан. Бид л ѳѳрсдѳѳ эдийн шунал, мунхаг тачаалаасаа болж ѳѳрсдѳѳ л зовлон болгон хувиргадаг. Голын урсгал руу элдэв хог хаягдлаа хаяж, бохир заваан бүхнээ гол руу урсгаж дараа нь халаглан гашууддагтай адил. Цаг хугацаа хийгээд мѳнгѳний боол болж амьдрах нч бидний хандлагаас л шалтгаалдаг. Ѳѳрѳѳ шударгаар хѳдѳлмѳрлѳж олсон мѳнгѳѳ ѳѳрийн баяр баясгалан сэтгэлийн таашаалдаа зарцуулах хэрэгтэй байнаа. Сайхан аял, сайхан баярла, найзуудтайгаа суу, зүгээр л инээлд. Ѳѳртѳѳ таалагдсан бүхнээ хий. Ѳѳрийгѳѳ болон хайртай хүмүүсээ баярлуул. Зүгээр гоё, шоолсон хүмүүсийн ѳѳдѳѳс инээ. Заримдаа гунигаа тайлтал бужиглэ, чамайг шохоорсхон хэн нэгний ѳѳдѳѳс зүгээр л аалигүйтэн инээ, тэр ёс суртахууныг нулимж орхи. Машинаа асаагаад хѳгжмѳѳ чангалаад хар хурдаараа давхи, салхинд үсээ хийсгэ, чанга чангаар инээн хашгир.
Чи бид энэ ертѳнцѳд ирээд л буцна. Ѳдѳржин шѳнѳжин ажиллаж олсон мѳнгѳѳ үүрэг мэт хэн нэгэнд зарцуулахад тэр нѳхѳр ѳѳрѳѳ зовж олоогүй болохоор үрээд л дуусгана, салхинд хийсэх мэт. Ѳѳрѳѳсѳѳ харамлаж цуглуулсан мѳнгийг тань ѳрѳѳл нэгэн таны ѳмнѳѳс үрж цацаад л дуусгана, авлагатай мэт. Хэнд тусалж, хэнийг хорлож буйгаа бид мэддэггүй. Амьсгаа хурааж авсанд ороход тань харамсаж гашуудах хэрнээ үргэлжлэх амьдралын зааг дээр ѳѳрийн тань ѳмнѳѳс хэн ч юу ч хийхгүй. Гашуун мѳртлѳѳ үнэн нь энэ. Амьдралд цаг хугацааны болоод мѳнгѳний боол болж бүү амьдар даа анд минь, ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ л амьдар. Ухаантай хийгээд утгатай амьдрах нь ѳѳр хэнээс ч бус ѳѳрѳѳс тань шалтгаалдаг. Ѳргѳн уудам энэ орчлонд ѳѳрийнхѳѳрѳѳ зорилготой амьдарна гэдэг ѳѳр хэний ч бус ѳѳрийн тань сонголт. Яг анзаараад харах ахул энэ амьдрал их энгийн юм шүү дээ. Хүвь заяаныхаа эзэн нь та ѳѳрѳѳ, ѳѳр хэн ч биш. Цаг хугацаа болон мѳнгѳнийхээ эзэн нь бай. Тэгээд л гүйцээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
24 comments
Bukh hooson chanar.Chinii tersen chin unen,uheh chin unen ,busad ni bugd nudal!!!!!!!Chinii urgeljlel bolson ur huuhed chin unen….Tegeed l guitsee!Harin hamag amitnii tusiin tuld yabsan neg ni daraa amidraldaa dibaajind ochood amidrah uchirtai!Bid haa negteigees irsen!Haa neg gazar luu yabna!Haashaa…hen ch medehgui…Uiliin uree l edelj baigaa ni ter…..
Ёстой л үнэн зүйл бичжээ хүний нутагт хөдөлмөрлөж байгаа хүмүүст байдаг л зовлон шүү дээ гэтэл З хан сая хүнтэй 60 сая малтай байгалийн асар их баялагтай мөртлөө улс төржиж бие биенээ барьж идэхээ шахаад ард иргэдээ яаж амьдарч байгааг ч харах сөхөөгүй өөрсдөө идэж уухын төлөө юу ч хийхээс буцахгүй удирдагч нартай орон монголоос өөр байдаг болов уу Кувейт Катар энэ тэр манайх шиг л хүн амтай баялагтай иргэд нь ямар амар амгалан баян амьдардаг гээч нэг хэдхэн хоног амьдрахдаа ямар их хөрөнгө хураадаг луйварчид вэ ардчиллыг анархизм болгосон 27 жил сонгууль болохоор худлаа амлана бид дандаа 10,20 мянган төгрөгөнд хууртана ядуугийн зовлон байх даа
МОНГОЛ ЯМАР ОРШУУЛГЫН ГАЗАР ЮМ УУ, ЯАХ ГЭЖ АМЕРИК ЯВСАН ЮМ. ТЭНДЭЭ АМЬДАРЧ БАЙГАА БОЛ ТЭНДЭЭ Л ҮХ Л ДЭЭ.
hun ajil hiij mungu olj amidragui bol yaj amidrah ym hun amidrahiin tuld gadagshaa garch ajillaj bgaa shdee mgl tsalin ymar bilee ajil iihgui gertee suultai ni bish chi uuruu mgld gaigui ajil hiideg baij bolnoo buh und tiim bolj oldohgui shdee
Хошин шогийн Бооёоо билүү нэг нөхөр ихгэж хэлсэн гэсэн. Түүнээс хойш тэрний алиалж буй байдлыг харахаар инээх биш энэ үг нь санаанд ороод байдаг. Бодолгүй ярьдаг хүн юм даа.
ene chin hutsag gulug ve yaah gej anu d amidarch baigaan gevel cham shig tom baahaas uur yum medehgui novshnuudiin baasiig beldeh gej tend ajilj amidardag yum humuus chi uuriiguu neg bodood uzeerei tiim l ih mongoldoo hairti yum bol chi mongol ulsad neg tugrugnii orlogo oruulsan hun uu bi geed uuriiguu bod tegvel gaada ajilllaj amidar ch baiga humuus mongold hir ih orlogo oruuldag bol mongold ajillaj amidarch baigaa humuus yalanguiyaa darg nar bol mongoloos yum hulgailj gaag sh l zarj baigaa harin gadaadad baigaa mongolchuud gadnaas mongold huch hulsuuruu hurungu oruulj baidag yum lalaraa
AMERIKT BAIGAA MONGOLCHUUDIIN TAL HUVINI HARAAR HARIN AMERIK ORON TEDEMD TUSLAZ HARAARCH GESEN AZIL OLOOD AMIDARDAG EVROPIIN OLON ORON HARAAR BOL AZILCH OLZ CHADAHGUI SHUUDEE HOOLIIGNI IDEED AMIDARCH BAIZ OLON YM BUU BICH
энэ яасан муухай юм бичдэг хүн бэ хүн мөн үү
хаа ч адилхан бна даа монголд авдаг хэд бага
Энэ бичигч Галбаатар Тосонгийн сургуулийн мөнгийг аваад зугатчихсан гэж ярьдаг. Дандаа балай юм бичдэг л дээ. Хэн тэднийг АНУ явж зовж зүдэр гэж хөөсөн юм бэ. Өөрсдийн сайн дураар яваа хүмүүсийг ингэж бичх ёс зүй биш.
Танай Тосонгийн сургууль чинь яахаараа мөнгөө хадгалаад байж байдаг юм Төсвөөр санхүүждэг сургуульд аваад зугтах мөнгө бас байдаг байх нээ.
сонин юм бичих юм. наад хүмүүсийн өөрсдийнх нь сонголт . хэнч наад хүмүүсийг чинь нутаг зааж явуулаагүй, эх орондоо эргэж ирэх эрх байгаа. зөвхөн өөрсдийн жаргалыг хайж хүний нутагт тааваараа амьдарч байгаа хүмүүс шүүдээ америкт байгаачууд. харин тэр солонгост ээлжийн амралтаараа очоод цаг наргүй ажиллагсад бол арай өөр байхаа. ухаантай хүн болгон мэднэ дээ энэ 2 орны ялгааг.
zuvl bichsen bnashdee zarim 1 zarimdaguud garch chadahguidee ataarhaad tendee uh ch gehshig haana amidarch uhehiig chi zaah bolooguishuu nusan juraa ene yasan muuhai yum bichdgiin hun munuu geneuu uneniig l bichsen bnashdee egel jiriin amidral chi iim amidral medehgui sonsoogui bol oligarhii 1 bna tegj olson mungu chamd hool bolhguiee
Amerikt zovj amidarch baigaa mongolchyydiig end mongold amidrax gej zyderch baigaag bid nar medeed yax estoi bolj baina Ene Galbadrax gedeg nexer Amerikdaa sonin gargaad tend ajillaj amidarch baigaa Mongolchyyddaa zoriulaad niitlelee bichix xeregtei gej bodoj baina Amirekad ajillaj amidrach baigaa mongolchuud xoorondoo uulzaj zovlon jargalaa xuvaaltsax xeregtei shyy dee
tegeed mongold baigaa ni jargaad baigaa um uu. 200 orhiin hymyys hulgai luivriin horongooroo jargaj baina. busad ni gadaad dotood har shar huvalzuuddaa doromjluulj basamjluulan shuluulj munharsaar gazar shoroon deeree guilgachilj amidarch baina. ene irvaa ooroo amerikt amidardag biz dee. tend hichneen muuhai ch bai omhii jorlon bolson mongoloos hamaagyi deer gedgiig ene mal ooroo medne
Yahavdee Mgl-d amidarch baigaa ar geriihniig n gadaadad ajillaj amidarch bgaa humuusee hairlaj oilgooroi gesendee ene sedviig uzeglesen bh tegehdee, het oroosgol yvtsuu negativ talaas n bichjee gej harj bn, ydarch unatlaa ajilasan 1 odor bhad taavaraa amraad oortoo zoruilsan 1 odriig gargaad l tuhlah odor baij l baidagshdee , teglee ged tegtlee ooriigoo garguund n gartal doroitson humuus alga l bn , Sweded amldardag mgl chuud nuur duuren misheej aldaa onootoi amidrald zovlon jargaliig hosluulan amidarsaar bn. Amidral saihanshdee , amiddaa bie bienee hairlaj , itgej l amidartsgaay bugdeeree.
bugdiig ni huuj yavuulbal taarna
tegj zovj amdrah yamar heregtei um be, eh orondoo nemer bolzgoovol hamaagui deer shdee,,,chadaj baigaa ganz neg hyniig duuraij gadnii orond ochood bool bolj baigaagaa nuun amdardagaa bolimoor umdaa,,,,
hairan amdral, nas,,,,
Бидний толгой дээр суусан МАНАН хэмээх олигархи мангасыг үлдэн хөөхгүй бол, бид хятадын хүн хөлөг болж магадгүй , гэвч хувь тавилан биднийг арай тэгж доош хийхгүй бизээ
argaguin erhend gadaadad ajillaj amidartsgaaj bgaa shuudee…. eh orondoo elgen sadan dundaa ,eh orondoo hutsee ögööd tatvaraa tölööd jvah saihandaa ,daants ajiliin bairnii hureltsee muu bna… hun 1 l amidrana zaluu nasandaa amidralaa bosgooor jvaa shuudee
mongolchuudiin amidral gadaadadch dotoododch hetsuu bnaa! 200 ailiig es tootswol!
GADAADAD BGAA HUMUUCG YAJ MHG HETSUU MHG OLDOGG OILGOSOI OGSON MHG ZOB ZARTSUULASAI GEJ BSEN BNA
ЦОР ГАНЦ ҮНЭН БОЛ ТАНЫ ДЭЭРХ ЭССЕ БҮГД ҮНЭН. АМЬДРАЛД ӨӨРИЙНХӨӨРӨӨ Л ХАНД, ХАЙРЛА ИНЭЭ УЙЛ ХӨДӨЛМӨРЛӨ… ЗӨВХӨН ӨӨРТӨӨ Л ИТГЭ
Ene humuus yagaad uurlaad baigaa um bol. Yah gej mungu ugudgiin albatai um shig ugchuud. Ugsun mungoor ni taxidaj, tansag huvzas avahaar gomdollood baihiin yadargaatai um geed baigaa um bishuu. 🙂
Manai neg naiz huuhen chadaltai baihdaa jiliin huraasaan munguuruu beleg avaad l Mongol yavdag baisan. Chadalgvi bolchood saya ochson egch duusees gertee honuulah ni oldohgvi baisan geed baisan.
Avlagatai um shig belenchileh setgelegee bas yaduurald hamaatai baihaa. Uuch baisan hunees avchaad yadaj chin setgeleesee talarhaj, hunie hudulmuriig, setgeliig unelj surmaar. Ayaganie hariu udurtuu agtnie hariu jildee gej.