Гэмт хэргийн илрүүлэлтэд гудамжны камер маш их тус хүргэдэг ч заримдаа хариултаас илүү олон асуулт өрнүүлдэг. Хяналтын камер нууц гэмт хэргийн хохирогч болон тэдний сүүлчийн мөчийг тэмдэглэн авч үлдсэн хэрнээ гэм буруутан нь олддоггүй. Ийм тохиолдолд янз бүрийн асуулт таамаг ундрах нь тодорхой. Энэ удаа гудамжны камерт бичигдэж үлдсэн аймшигийн 5 видео буюу илрээгүй гэмт хэргийн тухай мэдээллийг хүргэж байна.
Стефан Кочер алга болов
Lake хотод ажилд орохоор George хот руу нүүсэн Стефан Кочер хэдэн сар ажилд орох гэж хичээгээд чадаагүй тул 2009 оны 12-р сарын 12-нд George хотыг орхижээ. Хоёр найз нь түүнийг дуудаж, Лас Вегаст ирэхийг хүссэн аж. Стефан энэ аяллын талаар гэрийнхэндээ юу ч хэлсэнгүй. Гэр бүлийнхэн нь түүнийг ажил хайж байгаа л гэж бодож байж.
Стефан явахынхаа өмнө гэрийнхэндээ Христийн мэндэлсний баярын бэлэг явуулж амжсан бөгөөд машинаа унаад явжээ. Ингээд тэр сураггүй болов. Хоёр өдрийн дараа Хендерсоны талбай дахь гудамжны камераас Стефаны бичлэгийг олжээ. Тэр өдөр арванхоёрдугаар сарын 14. Түүнийг алга болсон гэж үзэх болсноос хойш хоёр өдрийн дараа бичигдэж үлдсэн дүрс байжээ.
Видео бичлэгт Стефан машиныхаа хажуугаар өнгөрч, гудамжаар гарч явган зам дээр алхаж явсан дүрс үлдсэн бөгөөд үүний дараа тэр камерын бичлэгийн хүрээнээс гарсан байв. Энэ бол түүний амьд байгааг нотолсон сүүлчийн дүрс.
Стефан ийм хөл хөдөлгөөн, дуулиан шуугиан ихтэй газарт машинаа яах гэж тавьсаныг хэн ч мэдэхгүй. Магадгүй ингэснээрээ тэр хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон байж мэдэх юм. Түүний гар утасны дохио энэ газраас холгүй байх цамхагийн хэд хэдэн байршилд илэрсэн. Гэхдээ сураг нь гараагүй. Хуулийнхан энэ хэргийг мөрдсөн ч сэжигтэнийг илрүүлж чадаагүй байна.
Alan Jeal-ийн нууцлаг үхэл
2014 оны хоёрдугаар сарын 25-нд Английн Perranporth наран шарлагын газарт нүцгэн эр хүн далайд унаж амиа алдав. Тавдугаар сард цагдаагийнхан цогцосны эзний хүрмийг олсон бөгөөд эндээс түрийвч, хүүхдийн зураг iPhone, iPаd-ын загварын цагаан чихэвчнүүд олсон гэж мэдэгдсэн байна. Wadebridge хотын оршин суугч 64 настай Алан Jeal гэр бүлтэй хэдий ч түүнийг ганцаардан, амиа хорлосон гэж үзжээ.
Тэр нас барахынхаа өмнө жин худалдан авсан, өөртөө сэтгэл хангалуун биш байсан учраас өөрийгөө живүүлэхээр оролдсон гэсэн таамаглал дэвшүүлэв. Гэвч түүний цээж, толгойд үүссэн гэмтэл нь ийм тайлбартай нийцэхгүй байв.
Харин Wadebridge дахь CCTV Аленыг нас барахынхаа өмнө Truro руу явах замд явж байхыг бичиж авсан байлаа. Хамгийн сэтгэл хөдөлгөм агшин бол Ален эндхийн автобусны буудал дээр хэн нэгэнтэй ярилцаад зогсож байжээ. Гэвч тэр хүн хэн болох нь танигдаагүй байна.
Хачирхалтай нь CCTV видео камерт өртөхдөө Алан далайн эргийн наран шарлагын газраас олдсон хүрэмнээс өөр хүрэм өмсөж явсан байв. Ингээд Аланыг Perranporth-д юу хийснийг хэн ч мэдэж чадсангүй. Бас тэр яагаад усанд нас барсан шалтгааныг хэн ч тайлж чадаагүй өнгөрчээ.
https://www.youtube.com/watch?v=dyymExa-uis
Pamela Butler сураггүй болсон нь
Батлер Памела (Памела Butler) 2009 оны хоёрдугаар сарын 12-нд Вашингтон дахь гэрээсээ гараад сураггүй болжээ. Тэр Гэгээн Валентины өдрийг найз залуутай Хосе Родригес Крузтэй тэмдэглэхээр тохироод хамтдаа оройн зоог барина гэж төлөвлөсөн байжээ.
Гэрийнхэн нь Памеллаг байж болох бүх л газраар хайсан боловч олдохгүй байв. Памелагийн машин байсан боловч байнга авч явдаг түлхүүр, түрийвч, зээлийн картууд нь алга байв.
Тэдний гэрийн ойролцоох гарцууд дээр аюулгүй байдлын камер бүхий хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүд байрладаг. Гэвч гудамжны камеруудаас түүний дүрс олдохгүй байсан нь мөрдөн шалгах ажлыг илүү төвөгтэй болгон олон асуулт ундарчээ.
Памелагийн сүүлчийн дүр зураг хоёдугаар сарын 12-нд тэр захидал авахаар гэрээсээ гарч явахыг харуулжээ. Маргааш нь найз залуу Хосе Родригес Круз Памелегийн гэрт хүрч ирэхэд Памела түүнийг хөөсөн боловч удалгүй салах ёсгүй гэсэн байна.
Дараагийн гурван өдрийн тандалтын видео бичлэгт Хосе Родригес Круз хэд хэдэн удаа гэрээс гарч ирэхийг харуулав. Тэр өөрийн хувийн эд зүйлсийг барьж явах бөгөөд Памела тэнд байсангүй. Гэхдээ Памела гэртээ хариагүй л байв.
Хосегийн гэрийн хяналтын камерт харагддаггүй цорын ганц орж гарч болох цэг, нэгдүгээр давхрын гурван цонхны нэг нь нээлттэй байх бөгөөд тэдний нэг нь түгжигдээгүй байжээ. Хосе үүнийг их гайхаж байсан ч тэдний гэрээс муу гэмт хэргийн нотолгоо олдоогүй байна. Памела Батлер алга болсон нь аймшигтай нууц хэвээр үлджээ.
Dale Kerstetter-гүй 30 жил
1987 онд Dale Kerstetter Пенсельван мужийн Bradford-д байх шилний үйлдвэрт аюулгүй байдлын ажилтнаар ажиллах болжээ. Есдүгээр сарын 12-орой Dale үйлдвэрийн оршуулгын газар руу нүүсэн хэсэгт ажиллахаар явжээ. Маргааш өглөө ээлжийн харуулууд ажилдаа ирэхэд тэр алга болсон байв. Түүний машин, үйлдвэрийн хэрэгцээний түлхүүр болон бусад хувийн эд зүйл өрөөнд болон зогсоол дээр байх машинд байсан аж.
Удалгүй энэ үйлдвэрээс 25 сая ам.доллар хулгалагдсан дуулиан дэгдэв. Хэргийг мөрдөн шалгах үед үйлдвэрт байрлуулсан аюулгүй байдлын соронзон хальсны бичлэг буюу камер хэргийг улам сонирхолтой болгож бас хэрэг илрүүлэх ажиллагаанд дарамт авчирчээ.
Тандалтын видео дүрст Dale-ийг алга болох шөнө үйлдвэрт масктай үл таних хүн хоёр орж ирсэн нь бичигдсэн байлаа. Dale камер руу нэг хараад шууд тэднийг өөр тийш авч одов. Өнгөц харахад ямар нэгэн халдагч мөн биш эсэхийг тодорхойлох боломжгүй буусан видео дүрс хэн нэгэн этгээд Dale-ийг албадан баривчилсан уу, айлган сүрдүүлсэн үү. Эсвэл тэр өөрөө хулгайч байсан уу гэсэн олон таамаглалыг дэвшүүлэхэд хүргэжээ.
Тэр үед түүнийг өрөө төлөхийн тулд хот алгасч дээрэм тонуулд оролцдог гэж таамаглав. Бас үйлдвэрийн удирдлагууд Dale мэхэлсэн, яагаад гэвэл камер руу харсан гэж бодож байлаа. Ганцхан гэр бүл нь түүнийг гэм буруугүй, хүн амины хэргийн хохирогч боллоо хэмээн сэжиглэж байжээ.
Тандалтын видео дүрсэнд масктай хүн, ямар нэгэн ургамал, Dale өөрөө бас том чемодан барьсан хүн зэрэг үлдсэн. Гэвч үүнээс хойш 30 жил өнгөрөхөд Dale Kerstetter-ийн барааг хэн ч харж чадаагүй нь үнэн юм.
Жесси Росс агаарт замхрав
Канзасын их сургуульд харилцаа холбооны чиглэлээр суралцдаг 19 настай Росс 2006 онд сураггүй болов. Түүнд 2006 оны арваннэгдүгээр сарын 18-нд Чикаго хотод болох НҮБ-ын загвар маягын оюутны арга хэмжээнд оролцох урилга ирсэн байна. Тэр энэ урилгын дагуу Чикагод ирж, Sheraton зочид буудалд байрлан гурван өдөр хөтөлбөрийн дагуу арга хэмжээнд оролцохоор болжээ.
Өдөр 14 цагт, оюутнуудын багуудаа тохуурхан нэрлэсэн “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл” яаралтай уулзах зар түгсэн байна. Зар ёсоор ч тэд цугларчээ. Гэвч 30 минутын завсарлага аваад гарсан Жесси буцаж ирсэнгүй.
Гудамжны камерт Жесси 15:30 цагт хаалга руу алхан зочид буудлын цахилгаан шатаар бууж байх нь бичигдэн үлдэж. Sheraton зочид буудлын цамхагт хэсэг оюутнууд байж байсан боловч тэр тэдний дунд алга.
Зочид буудлын нэг блокоос нөгөө рүү хүрэхэд 10 минут орчим алхаад очно. Энэ зам аюултай биш бас шөнийн цагт гэрэл гэгээтэй. Бас аюулгүй байдлын хэд хэдэн камер байх газрууд бичлэгийг дурын хүн авах боломжгүй байдлаар зохицуулагдсан.
Гэвч Жесси ор сураггүй алга болсон юм. Түүнийг шөнө архи уугаад Чикагогийн голын ойролцоо унасан байх хэмээн таамагласан ч түүний цогцос голоос олдоогүй. Бас тэр үеэр ямар ч оюутан архи уугаагүй. Энэ бүхэн Жесси Россыг яг л агаарт замхарсан мэт санагдуулдаг байна.
Эх сурвалж: listverse.com