Бурхан жилийн дөрвөн улирлын 12 ордод төрсөн 12 хүүхдээ дуудан ирүүлж, тэдэнд амьдралын үрийг бэлэглэхээр болжээ. Ийн бэлэг тараахдаа “За би та нарт өөр өөрийн гэсэн үүрэг онооно. Тэр үүрэг та нарт ямар нэгэн авьяас чадвар, зан араншин, боломж болон очно. Бусдад байхгүй авьяас чадвар, зан араншин чамд байна гэдэг бол миний бэлэг. Тиймээс өөрт ногдсон авьяас чадвар, боломжоо дайчилж, нөгөөдөө байхгүй зүйлийг нөхөж яваарай. Өөрт байгаа чадвараа ашиглан нөгөөгөө дэмжиж явна гэдэг бол амьдрал хэмээн хэлжээ. Ингээд 12 ордод бэлэг буюу ногдсон амьдралыг нь өгчээ.
Хонины орд: Би чамд амьдралын хамгийн анхны үрийг өгч байна. Гартаа атгаж байгаа үрээ тарьж ургуул. Суулгасан үр бүхэн чинь хэд дахин үржиж, үр жимсээ өгөх болно. Чи миний оюун санааг хүмүүст хүргэх анхны хүн. Бут бүрийг ургуулж, хүмүүний оюун санааг тэтгэх, эргэлзээг тайлах нь чиний ажил биш. Харин оюун ухаанд орж ирэх шинэ санаа, санаачилгаа ажил хэрэг болгож яв. Энэ ажлыг амжуулахад чинь хэрэг болох учраас чамд өөртөө итгэх чадварыг бэлэглэж байна гэжээ.
Үхрийн орд: Чамд нахиа бүрийг тордон, бүрэн бүтэн ургуулах хүнд ажлыг оноож байна. Энэ бол нөр их тэвчээр шаардсан хэцүү даалгавар. Эхэлсэн болгоноо эргэж буцахгүй, эргэлзэх юмгүй дуусгаж байхыг хүсье гээд энэ үүргийг гүйцэтгэхэд хэрэг болох эр зоригийг хамт бэлэглэжээ.
Ихэрийн орд: Хариултгүй олон асуултыг хариуг өгч байх эрхийг Ихэрийн орд чамд оноож байна. Чи асуулт бүрийн хариуг бусдад хүргэж, тэднийг алмайруулж, юм бодож ойлгож явахад нь тусла. Энэ даалгаварыг гүйцэтгэхэд хэрэг болно гээд мэдлэгийг бэлэг болгон өгөв.
Мэлхийн орд: Чамд хүмүүсийн уйлах, инээх гэх мэт сэтгэл хөдлөлийг ил гаргаж чаддаг, тэдний сэтгэл зүрхийг уярааж, эе эвийг тогтоон, дотоод мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх чадварт үлгэрлэн манлайлах чадварыг оноолоо. Хүмүүст амьдралд тохиолдох инээд хөөр, уй гунигаа ойлгон, зан араншингаа хөгжүүлэхэд туслаж яваарай. Үүний тулд түүнд гэр бүлийн аз жаргалыг бэлэглэж гэнэ.
Арслангийн орд: Миний уран бүтээлийн сайн сайхныг хүмүүст харуулах үүргийг чамд даалгаж байна. Үүний тулд чамд нэр төр бэлэглэв. Өөрийн бардам зан, сайрхалыг сайн анзаарч яваарай. Энэ үүргийг сайн биелүүлэх юм бол маш их баяр баясгалан ирнэ гэдгийг хэлж өгчээ.
Охины орд: Миний бүтээл болох хүмүүсийг судлан шинжилж, шалган нягталж яв. Тэднийг алив доройтолоос болгоомжлуулж, алдааг нь засч, нямбайлан анхааруулж байх эрхийг чамд өглөө. Энэ даалгаварыг биелүүлэхэд хэрэг болно гээд Охины ордод цэвэр оюун санааг бэлэглэв.
Жинлүүрийн орд: Чи бол хүмүүст бие биенийхээ өмнө хариуцлага хүлээдэг гэдгийг сануулж явах ёстой хүн. Ийм сануулгын үр дүнд тэд өөрсдийн хийж бүтээж байгаа зүйлдээ хариуцлагатай ханддаг болно. Үүнийг хүмүүст зааж үлгэрлээрэй. Энэ үүргийг биелүүлэхэд хэрэг болох учраас чамд хайрыг бэлэглэж байна гэжээ.
Хилэнцийн орд: Чиний даалгавар бол амар биш. Чи бусдын зүрх сэтгэлд юу байгааг хараад мэдэрч яв. Гэвч үзсэн харсан зүйлээ тэдэнд хэлэхийг зөвшөөрөхгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд юу нуугдаж байгааг олж мэдээд зарим үед чи шаналж, гомдох байх. Тэр цагт бусдыг бүү буруутгаарай. Бусдыг мэдэрдэг чадварынхаа ачаар өөрийн зорилгоо нээж яв гэв.
Нумын орд: Нумын орд чамд бусдад инээд хөөр бэлэглэх эрхийг өгье. Хүний амьдралд гуниглах үе цөөн биш тохионо. Ийм үед уур хилэн бадрах болно. Тиймээс инээ хөөрөөр дамжуулан бусдад итгэл үнэмшил олгож яваарай гээд түүнд хязгааргүй их баяр баясгалан бэлэглэж гэнэ.
Матрын орд: Чиний нуруун дээр бусдыг ажиллаж сургах ачааг үүрүүлж байна. Чиний ажилсаг дайчин зан чанар бусдыг хошуучлан алмайруулах болно. Энэ хатуу ширүүн даалгаварыг биелүүлэхийн тулд хариуцлагыг бэлэглэжээ.
Бумбын орд: Бусдад ирээдүйн тухай төсөөллийг бий болгож, итгэл найдварыг өгч яваарай. Ирээдүйн тухай төсөөлж чаддаг чи ганцаардлыг үзэх боловч хүмүүс аливааг чам шиг аливааг ойлгодог болох хэрэгтэй. Энэ даалгаварыг биелүүлэхэд туслана гээд түүнд эрх чөлөөг өгчээ.
Загасны орд: Чамд би хамгийн хүнд даалгавараа өгч байна. Чи бол бусдын уй гашууг мэдэрч, тэднийг ойлгож туслаж, тайтгаруулж итгэл найдвар өгч байх юм. Энэ үүргийг биелүүлэх учраас чамд ухаарал бэлэглэж байна гэжээ.