Нийгэмд давамгайлсан сөрөг уур амьсгалыг эерэгээр өөрчлөх зорилгоор “Эерэг сэтгэлгээний давалгаа” цуврал сургалт, өдөрлөг маргааш болно. Өдөрлөгийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа аж. Одоогоор 500 гаруй залуус оролцоод байгаа юм. Сургалтыг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй аяны хүрээнд хийж байгаа гэнэ.
Нийслэлийн Иргэний танхимд 16:00-18.00 цагт болох дээрх сургалтад сонирхсон залуус оролцох боломжтой. Цаашид эерэг давалгааны цуврал сургалт, лекц, илтгэх ур чадвар болон англи хэлний сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн сургагч багш нарыг бэлтгэх, оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт хийх, тэргүүлэгч компаниудтай танилцах аялал зохион байгуулж, оюутнуудад эзэмшиж байгаа мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгоход дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах юм байна.
Сургалтаар залуучуудад нэн шаардлагатай байгаа 10 зан төлвийг төлөвшүүлэх тухайлбал хариуцлагатай, зорилготой, идэвхтэй, хамтрагч байх, эерэг байх, зэрэг зан чанар хандлагыг залуучуудад төлөвшүүлэх зорилготой юм гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.