Өнөөдөр (2017.03.10) АН-ын хэсэг гишүүд намын дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүлээд байна. Тэд намын даргын гаргасан АН-ын гишүүдийг бүх шатанд мөнгөөр боомилохыг санаархсан, нээлттэй нам болох шинэчлэлийг бүрхэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм.
Энэ шаардлагыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ч дэмжиж, даргаа хянахаар оролдож эхэлжээ. Тэд энэ талаар мөн С.Эрдэнэд уриалга хүргүүлээд амжсан байна. Саяхан томилогдсон шинэ даргаа анхнаасаа тааламжтай хүлээж аваагүй энэ намын “томчууд” С.Эрдэнээд итгэл үзүүлж чадахгүй байгаа нь дээрх уриалга болон хувийн байр сууриас харагдаж байгаа юм. Эрхэм гишүүд харин амжилт олж чадах болов уу?