Хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн цунамийн улмаас атомын цахилгаан станц нь осолдож, цацраг идэвхит бодис тархсан Японы Фүкүшима сууринг оршин суугчид нь орхиод зургаан жил болж байна. Хүн зонгүй болж, эзгүйрч хоосорсон энэ сууринг одоо зэрлэг гахай эзэгнэх болсон тухай видео бичлэгийг BFMTV үзүүлжээ. Фүкүшимад нутагшсан зэрлэг гахайн тоо толгой улам нэмэгдсэн байна. Хүчтэй газар хөдлөлт түүнийг дагалдсан цунамийн улмаас 2011 онд иргэд нь Фүкүшимаг орхин дүрвэсэн билээ.