Rough Guide гэх жуулчны лавлах бүтээгч дэлхийн хамгийн гоё үзэсгэлэнтэй орноор Шотландыг нэрлэжээ гэж Daily Record сайт мэдээлжээ. Rough Guide лавлахыг уншигчдаас авсан  санал асуулгын дагуу шинжээчдийн дүгнэлтээр гаргасан байна. Тэд тус орны онгон байгаль, нуур ба наранд шарлагын эргүүд энэ бүсийн орд шилтгээнийг онцлон үнэлсэн байв.

“Манай Rough Guide уншигчдаас Шотланд ийм гайхалтай үнэлгээ авсанд бид баяртай байна. Гэхдээ энэ мэдээ нь манай сайхан оронд байсан хүмүүст сюрприз болохгүй” гэж Шотландын “Visit Scotland” гэх үндэсний жуулчны албаны Ерөнхийлөгч Малкольм Рохед (Malcolm Roughead) хэлжээ.

Чансааны хоёрт Канад нэрлэгдлээ. Гуравт нь Шинэ Зеланд орж, дөрөвт Итали, тавд Өмнөд Африк бичигджээ. Топ-10-т Индонези, Англи, Исланд, АНУ, Уэльс дараалан багтлаа. Rough Guide лавлах нь 1982 оноос хойш хэвлэгдэн гарч байгаа бөгөөд 200 чиглэлээр дэлхий даяар тараагддаг аж.

By updown

One thought on “Дэлхийн хамгийн гоё орон”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн