Зөрчлийн хуулиар гудамж талбайд нус цэрээ хаясан дөрвөн иргэнд хариуцлага тооцож 10 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Энэ нь өнгөрсөн долдугаар сарын 1-нд хууль хэрэгжиж эхэлснээс хойш Замын цагдаагийн газарт бүртгэгдсэн тохиолдол аж.
Өнгөрсөн оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Эрүүл ахуйн шинэчилсэн найруулгын хуулинд гудамжинд нус цэрээ хаясан тохиолдолд 5000 төгрөгөөр торгоно гэж заасан байсныг Зөрчлийн тухай шинэчилсэн хуулинд 10.000 мянган төгрөгөөр торгоно гэж заасан билээ.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 1.200.000 хүн амьдардаг гэх тоон мэдээлэл бий. Хүн амын хэт их нягтаршлаас болж агаарын бохирдол үүсэх шалтгаан болдог байна.