Гадаадын иргэн, харьяатын газар визийн хугацааг хэтрүүлэн 17 жил дөрвөн сар хууль бусаар амьдарсан БНХАУ-ын иргэнийг албадан гаргав. Тухайн иргэн нь визийг хугацааг 6335 хоног хэтрүүлж, хуурамч бичиг баримт ашигласан байжээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч буй гадаадын иргэн нь хууль тогтоомжийг сахин биелүүлж, хуульд заасны дагуу бүртгүүлэх, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн хугацаанд оршин сууж, уг хугацаандаа тус улсаас гарах үүргийг хүлээдэг. Харин энэ үүргээ зөрчиж хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, хуурамч бичиг баримт ашигласан ямар ч гадаадын иргэнийг манай улс албадан гаргадаг журамтай.
Статистик мэдээллээр сүүлийн гурван жилийн байдлаар манай улсад хууль бусаар амьдарч, зөрчил гаргаж албадан гаргагдсан иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2015 онд 18 орны 188, 2016 онд 25 орны 313 иргэнийг тус тус албадан гаргасан бол энэ жил 261 гадаадын иргэнийг эх оронд нь буцаажээ.
2 comments
ene olon jil bolson hund yagaad orshin suuh bichig ugduggui yum baliar
нэш муу өвөр Монгол л биз дээ зйлуул