Өнөөдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй долоон хэвлэл мэдээллийн байгууллагаас 200 сая төгрөг нэхэмжилсэн хэргийн шүүх хурал товлогдоод байна. Учир нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагууд С.Дэлгэрмаа захиралтай “Ар баян шанд” компани 2014 онд Хойд Солонгосоос ажиллах хүч оруулж оруулж ирээд цалинг нь өгөлгүй удсан бөгөөд нөгөөдүүл нь “халтуур” хийж явахад С.Дэлгэрмаа захирал хамгаалагч явуулан Баянхошуунд хорьсон гэх хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцээд гарсан шийдвэрийг shuukh.mn сайтад байршсан үед мэдээлсэн байдаг.
Тодруулбал анхан шатны шүүхээс С.Дэлгэрмаад хүнийг хууль бусаар цагдан хорьсон гэх зүйл ангиар ял шийтгэж, тэнссэн байдаг. Гэтэл энэхүү хэргийг давж заалдах шатны шүүх хурлаар хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцсан бөгөөд прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон байна. Тиймээс иргэн С.Дэлгэрмаа хэвлэлийнхнийг Хойд Солонгосчуудын захиалгаар өөрийг нь гүтгэсэн гэж үзэж ийнхүү шүүхэд гомдол гаргажээ.
Сэтгүүлчид анхан, давах, хяналтын шатны шүүх хурлын шийдвэрийг өөрийн ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлдэг. Сэтгүүлчийн бичсэн шүүхийн шийдвэрийн тухай мэдээ давж заалдах шатны шүүхэд өөрчлөгдсөн гэж хэн ч хэвлэлийг шүүхэд өгдөггүй. Өгсөн ч шүүгчид хэрэг үүсгэхээс татгалздаг. Учир нь сэтгүүлчид тухайн үед баримттай бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа бичсэн материалд болоогүй байсан давж заалдах шатны шүүхийн шийдвэр огт хамааралгүй гэж үздэг.Шүүхийн шийдвэрийг мэдээлсний төлөө сэтгүүлчийг шүүхэд дууддаггүй.
Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=97714
1 comment
дэлгэрмааг хойд солонгост үнэгүй хөдөлмөрлүүл