Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Багш нарын тал нь ажил хаяж, тал нь ажиллаж байна – updown.mn

Багш нарын тал нь ажил хаяж, тал нь ажиллаж байна

[starbox]

– Сургуулийн үүдэнд наасан цаасан дээр бичсэн ажил хаялтыг дэмжсэн уриалга бүхий үсгийг сурагчид ийнхүү гайхсан харцаар харж, ээлж ээлжээр унших аж. Эрдэм номын өргөө ирээдүйн тэмцэгчдийг төрүүлдэг их өргөө болчих вий. Асуудлыг багш нар ч, шийдвэр гаргагчид ч анхаарах биз ээ –

“Багшийн цалинг түр нэмүүлэх” хороо багш нарын цалинг 1.6 сая болгон нэмэгдүүлэхийг шаардан энэ сарын 21-нд ажил хаялт зарласан. Багш нар өнөөдөр (2017.09.26) мөн ажил хаялтаа үргэлжлүүлж байна. Өчигдөр (2017.09.25) Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын “багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо” хуралдсан бөгөөд нийслэлийн хэмжээнд ЕБС-ийн 50, цэцэрлэгийн багш нарын 80 хувь нь ажил хаялтад оролцохоо мэдэгдсэн аж.

Өнөөдөр ажил хаяхгүй гэсэн сургуулиудад хичээл хэвийн үргэлжилж байна. Тухайлбал, Улсын ууган сургуулийн нэг Монгол гуравдугаар сургуулийн багш нар хүүхдүүдээ хүлээн авчээ. Тус сургуулийн багш дунд ангийн багш н.Нармандах хэлэхдээ “Монгол Улс эдийн засгаар хямраагүй. Засгийн газар гурван сая иргэнийхээ цалинг нэмэх боломжтой” гэж үзэж байна. Багш нарын ажил хаялтыг дэмжиж байгаа. Манай сургууль ажил хаях мэдэгдэх хуудасаа ажлын тав хоногт хуулийн байгууллагад өгч амжаагүй учраас өнөөдөр хичээллэж байна” гэсэн. Зарим багш нарын хувьд цалингаа шууд 1.6 сая болгохыг шаардаагүй ч тодорхой түвшинд нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа аж.

Тус сургуулийн харалдаа орших Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулиар орвол багш нар нь ажил хаялт зарласан байв. Хүүхдүүдийн шаагилдан өнждөг их өргөөний анги танимууд чимээгүй, хоосон ангид багш нар хуралдаж харагдсан. Тус сургуулийн бага ангийн багш Ч.Баярцэцэг хэлэхдээ “Бид эдийн засгийн байдлыг харгалзан үзсэн. Өнөөдөр бид гэнэт ажилт хаялт зарлаж байгаа юм биш. Олон жил цалингаа нэмүүлэхийг төр засгаас харж, хүлээсний эцэст аргаа барсандаа ийм шийдвэрт хүрч байна. Хэрвээ Засгийн газар багш нарын цалинг бага багаар ядаж 10 хувиар нэмээд байсан бол бид ажил хаялт зарлахгүй. Үүнийг улс төржүүлэх хэрэггүй. Бид цалингаа нэмүүлэх хүртлээ цаашид хугацаагүй ажилт хаялтад оролцоно” гэдгээ илэрхийллээ.

Сургуулийн үүдэнд наасан цаасан дээр бичсэн ажил хаялтыг дэмжсэн уриалга бүхий үсгийг сурагчид ийнхүү гайхсан харцаар харж, ээлж ээлжээр унших аж. Эрдэм номын өргөө ирээдүйн тэмцэгчдийг төрүүлдэг их өргөө болчих вий. Асуудлыг багш нар ч, шийдвэр гаргагчид ч анхаарах биз ээ.

Ажил хаялтад оролцож байгаа Нийслэлийн СБД-ийн 16 дунд сургуулиас хийсэн фото сурвалжлага

Ажил хаялтад оролцоогүй Нийслэлийн СБД-ийн Улсын тэргүүний 3 дунд сургуулиас хийсэн фото сурвалжлага

 

14 thoughts on “Багш нарын тал нь ажил хаяж, тал нь ажиллаж байна

  1. Жаргалтай газар *БАГШ* тогтохгүй 2017-09-26 15:54 at 15:54

    Ажил хаясан сургуулиудын захирлыг халаад ,өөр, багш нарын цолингаас гадуурхи сургалтаас орлого бий болгодог удирдлага тавь Цаг бүртгэлийг сайжруулж бүртгэлийн автомат төхөөрөмж суулга

    Хариулах
  2. зочин 2017-09-26 15:54 at 15:54

    БАГШ НАР БОЛОН ТӨР НЬ ХҮҮХЭД БАРЬЦААЛАХАА БОЛИОЁОО .

    Хариулах
  3. Нэргүй 2017-09-26 16:01 at 16:01

    Захирлыг хал ч гэх шиг чи мэддэг юм уу үхэр монголоо.

    Хариулах
  4. ЗОЧИН 2017-09-26 16:02 at 16:02

    ОДООНЫ БАГШ НАР ӨӨРДӨӨ САЙН ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ ҮЗҮҮЛЖ ЧАДАХАА БАЙСАН БАЙНА. ЯДАЖ Л БУРУУ СУУГААД БАЙГАА, ҮЗГЭЭ БУРУУ БАРИАД БАЙГАА ХҮҮХЭДИЙГ ЗӨВ СУУЛГААД ЗӨВ ҮЗГИЙ НЬ БАРИУЛЧИХДАГ ЧАДВАРТАЙ БАГШ НАР БАЙГАА ЮУ , БАГШ НАРТ НЬ БАС ИХ УЧИР БИЙ ШҮҮ .

    Хариулах
  5. иргэн 2017-09-26 16:13 at 16:13

    3-р сургуулийн багш, ажилтан болоод сургуулийн удирдлагуудад баярлалаа. Бид эх орныхоо хүнд байдлаас хүүхэд багачууддаа зөв үлгэр дуурайлал үзүүлж байж гарна гэдэгт итгэж байна.

    Өдөр шөнө шиг ялгаатай байна. Хандлага

    Хариулах
  6. Наран 2017-09-26 16:17 at 16:17

    Тавьж байгаа шаардага зөв ч гэсэн цаг үеэ олоогүй ба на эдийн засаг нь уналтын байдалтай олон улсын байгууллагын хяналтанд орсон ардчилсан намынхны өр зээл тэнгэрт улсан өнөө маргаашаа аргацаасан эдийн засагтай иийм үед буруу байнаа энэ ажлыг зохион байгуулаад байгаа цаад эздийг нь олох хэрэгтэй багш нар ганцхан хэцүү байгаа гэжүү бодох л хэрэгтэй хүүхдээр түрүү барьж ажил мхаяж байгаагаа болих хэрэгтэй одоогийн суралт маш муу байгаа өөрсдийн хийж байгаа ажилдаа шаардоага хангаж ба гаа эсэхэд дүгнэлт хийх хэрэгтэй төгсөж байгаа хүүхдүүдийн мэдлэг ямар байгаа билээ багш нар хэтэрч байнаа

    Хариулах
  7. Нэргүй 2017-09-26 16:29 at 16:29

    Сургуульд хүүхэд яаж гэж явдаг вэ? өдөр өнгөрөөх л гэж явдаг. Сурсан, мэдсэн юм бага. Ерөнхийдөө ерөнхий боловсролын сургуулийг аль хэр мэдлэгтэй төгсөж байгаа зэргийг ч харгалзаж үзэх хэрэгтэй. Багш нарын өөрсдийн мэдлэг чадвар ч дутмаг. Эдгээрийг хүүхдүүдийн сурлагын чанартай холбож үзэх хэрэгтэй. Хүүхдүүд нь сайн сураад, сургуульдаа дуртай яваад байдаг бол хэн ч гэсэн дэмжинэ шүү дээ.

    Хариулах
    1. Нэргүй 2017-09-26 19:16 at 19:16

      zugeer l tsalin avah gesen tsag nuhtsuusun balai medrel yumnuud baigdin bainelee shuu bagsh nar gej

      Хариулах
  8. Нэргүй 2017-09-26 16:40 at 16:40

    зарим багш нар хичээлээ зөөж чадахгүй сурагчдаасаа дор байж ажил хаялт гэхээр бөөн баяр болоод байгаа юм. зарим нэг багш нь хийээл заах гэж хуучин консбегтоо хуулаал ном хуулаал сууж байна шүү дээ арай дэндүү өөрсдийн буруу үйл ажиллагаагаа олохгүй засахгүй байж цалин нэм гэж суухаасаа ичих хэрэгтэй багш нар зарим багш нар согтуу хийээл зааж байна шүү дээ биеийн тамирын багш нар хүүхэд гүйлгэхээс өөр хияээл байхгүй чадвар муутай байна

    Хариулах
    1. Нэргүй 2017-09-26 19:15 at 19:15

      tiimee medleg chadvar tun baga shuu bagsh nar icheech

      Хариулах
  9. zochin 2017-09-26 16:42 at 16:42

    ajilaa hayagui surguulin udirdlga bagsh nariig uramshuulah heregtei. uureg hariutslgaa uhamsrlaj bgaag ni uneleh heregtei shuu.

    Хариулах
  10. zochin 2017-09-26 16:47 at 16:47

    ter munhtuya ch biluu hen ch bileede ajil hayhiig urialaad olon doloon ym yriad busdiig turhirch bidnii ur huuhdin surch bolwsrhod haldaj bgaa hund hariutslga tootsoj ajilaas halhiig husej bna

    Хариулах
  11. zochin 2017-09-26 19:14 at 19:14

    uls tur hymraltai baihad nuguu seheeten bagsh nar huuhed baritsaalj hudlaa shou hiihee bolimoor yumaa bugdig halaad hay ted naraar dutahgui shuu. nuguu bagshin oys zui haana bna,alba yum u uursdin uruu busad humuust tohood baih shaardlaga baihgui ee

    Хариулах
  12. Ажиглагч 2017-09-26 19:46 at 19:46

    Багш нарын ажил хаялт зөв өө. Ажил хаялт тэмцлийг буруутгадаг хэсэг тэнэг байх юм. Нэг их учраа мэдсэн хүн болох санаатай. Цалин тэтгэврээ нэмэгдүүлэхийн төлөө байнга тэмцэж байсан бол олигархи оффшорчид төрөхгүй, 17 тэрбум $ төсвөөс алдагдахгүй л байсан шүү дээ. Ард түмний амьдрал нь болоод бослого тэмцэл гарахгүй, төсвийн мөнгө нь илүү гараад байхаар чинь идэж уухаас өөр яахав. Дуугүй гүлдийж явсан бид өөрсдөө буруутай байж багш нарыг буруутгаад яах вэ? Харин дэмжиж тэдэнтэй нэгдэх нь зүйтэй. Энэ бол улсаа худалдагсад, хулгайч дарга нараасаа салах арга. Илүү дутуу идэж уух юм байхгүй сандал ширээтэй зууралдах тэнэгүүд биш ээ, манай дарга нар. 3.

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн