Таргалалт нь өр ширтэй шууд холбоотой байж болзошгүй аж. Энэхүү сонирхолтой баримтыг Германы эрдэмтэд олон тооны судалгаа шинжилгээ явуулсны эцэст дэлгэсэн байна. Тэдний хийсэн судалгаанд 9000 хүн оролцжээ.
Тодруулбал өр ширгүй хүмүүсийн дунд таргалалт 11 хувьтай байсан бол өр зээлтэйчүүдийн 25 хувь нь илүүдэл жинд орсон байжээ. Эрдэмтэд уг ялгааг орлого, эсвэл боловсролын түвшин шиг энгийн хүчин зүйлсээр тайлбарлаж болохгүй гэж үзэж байна.
Гэхдээ судлаачдын хэлснээр өр зээлтнүүд сэтгэлзүйн таагүй асуудлаасаа ангижрахын тулд илүү их иддэг байж болзошгүй гэнэ. Үүнээс гадна тэд мөнгөө хэмнэхийн тулд илүү хямд, калори ихтэй хоол хүнс худалдан авдаг байж магадгүй аж.