Хадгаламж, хуримтлалын талаар сонирхох хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.Үүнийг дагаад асуулт асуух хүмүүсийн тоо нэмэгдэж, асуулт нь ч улам нарийсч байна. Аль банкинд хадгалуулбал найдвартай вэ гэх нэгэн байхад, аль банкинд хадгалуулбал хүү нь өндөр вэ гэх хүмүүс ч олон байна.
Бид банкуудын хадгаламжийг 1 жил, 6 сар, 3 сарын хугацаагаар нь болон Хүүхдийн гэж бүлэглэн нэг дор харуулдаг. Банк бүрийн хадгаламжийн хүү болон бусад мэдээллүүдийг сар тутам тулган баталгаажуулдаг. Эндээс хүмүүс 1 жилийн хугацаатай хадгаламжийг хамгийн ихээр сонирхож байна. Гэхдээ сонголтоо хийхдээ төрөл бүрийн мэдээлэл авч нарийн судалж үздэг нь тодорхой байна.
1 жилээр мөнгөө хадгалуулахаар зорьж буй хүмүүст зориулан бага хэмжээний мэдээлэл нэгтгэн хүргүүлж байна.
Аль банк хүмүүсийн хүсэлтийг анхааран сонсож, тавьсан асуултанд нь тогтмол хариулж байна вэ?
1. Худалдаа, хөгжлийн банк
2. ХасБанк
3. Төрийн банк … (дэлгэрэнгүй харах бол энд дарна уу.)
Аль банкны хадгаламжийн мэдээллийг хүмүүс хамгийн их үзэж байна вэ? (сүүлийн 1 сарын хугацаанд)
1. Ариг банк (Энгийн хугацаатай хадгаламж – 1 жил)
2. Худалдаа, хөгжлийн банк (Хугацаатай хадгаламж – 1 жил)
3. Төрийн банк (Платинум хадгаламж)
Аль банкны хүү хамгийн өндөр байна вэ?
1. Улаанбаатар хотын банк
2. Капитрон банк
3. Капитал банк … (дэлгэрэнгүй харах бол энд дарна уу)
Банкуудын 1 жилийн хугацаатай хадгаламжийн дундаж хүү сард 1.28% байна.
Moody’s ОУ-ын үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн банкууд
1. Хаан банк B3 (Long term rating 2014/07/18)
2. Худалдаа, хөгжлийн банк B3 (Long term rating 2014/07/18)
3. ХасБанк B3 (Long term rating 2014/10/30)
4. Голомт банк B3 (Long term rating 2015/05/20)
5. Төрийн банк B3 (Long term rating 2015/03/02)
Банк бүр л өөрийн онцлог давуу талаа ашиглан хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд харин танд аль банк нь тохирохыг олж мэдэхэд дээрх мэдээллүүд нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.6 сарын хугацаатай хадгалбал банкууд сард дунджаар 1.11% хүү бодож байгаа бол хүүхдийн хадгаламжинд сард дунджаар 1.27% хүү бодож байна. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Жич: Хүссэн үедээ тongo.mn сайтын “ХАДГАЛАМЖ” цэсээр зочлон банкны хадгаламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Мөнгө.мн
Санхүүгийн зөвлөгөө, зуучлалын төв
Жич: Та яг одооноос мөнгө хуримтлуулж эхлэхээр шийдсэн бол “хуримтлалын үйлчилгээ нээлгэх” хүсэлтээ онлайнаар илгээнэ үү. Таны хүсэлтийг хүлээн авсан банк танд VIP өрөөгөөр үйлчлэх, эсвэл таны хүссэн газар очиж банкны үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна.