Америкийн Apple компанийн шинэ загварын гар утас болох iPhone 8 сүүлийн хэдэн жилийн турш анх удаа олны анхаарлыг нэг их татсангүй. NASDAQ биржийн мэдээллээс үзэхэд тус гар утас худалдаанд гарсан эхний долоо хоногтоо сүүлийн 17 сарын хугацаанаас хамгийн бага борлуулалттай байжээ. Үүний улмаас Apple корпорацийн хөрөнгийн хэмжээ 43 тэрбум ам.доллараар багассан байна.
Лондонд л гэхэд гар утасны худалдаа эхэлсэн өдөр дөнгөж долоон хүн iPhone 8 гар утас худалдан авсан бол Сиднейд 30, Сингапурт 50 хүн авчээ. Үүнээс өмнөх загварууд шинээр гармагцаа хүмүүсийн сонирхлыг ихэд татаж, дэлгүүрт урт дараалал үүсдэг байсан юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар iPhone 8 гар утсыг худалдан авагчид нэг их сонирхохгүй байгаа нь өмнө загваруудаасаа бараг ялгаагүйтэй холбоотой гэнэ.
Эх сурвалж: Financial Times