Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Хятадын Гадаад соёлын солилцооны төв, Гүйжөү мужийн Дуу бүжгийн чуулгын хамтран зохион байгуулсан “Нэрт зохиол, сонгодог бүтээл-Өнгөт Гүйжөүгийн өгөөмөр салхи” уран сайхны тоглолт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо.
Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Хятадын Гадаад соёлын солилцооны төв, Гүйжөү мужийн Дуу бүжгийн чуулгын хамтран зохион байгуулсан “Нэрт зохиол, сонгодог бүтээл-Өнгөт Гүйжөүгийн өгөөмөр салхи” уран сайхны тоглолт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо.

Гүйжөү мужийн Дуу бүжгийн чуулгын уран сайханчид Монгол улсад соёлын сонгодог урлагийн тоглолт хийлээ.Үүнд хамтын дуу бүжиг эрэгтэй гоцлол дуу, Дүн үндэстний хослол бүжиг, эмэгтэй гоцлол дуу, Бү-И үндэстний ардын дуу”, Мяо үндэстний эрэгтэй хамтлагийн бүжиг, лимбэний гоцлол хөгжим, Мяо үндэстний эмэгтэй хамтлагийн бүжиг эрэгтэй, эмэгтэй хослол дуу, Мяо үндэстний уянгын дуу, хамтын дуу бүжиг зэрэг 8-9 төрлийн орон нутгийн болон үндэстний өвөрмөц онцлог бүхий тоглолт хийж, 500 гаруй хүн үзсэн байна.

Эдгээр тоглолт түүхэн ороо бусгаа үеийг туулан, өнөр баялаг өв соёлоо дээдлэн хамгаалж, уламжлан хөгжүүлж ирсэн Гүйжөүгийн уугуул иргэдийн үндэстний ой санамж, нандин өв мөн бөгөөд Мяо, Бү-И, Дүн, И, Шүй зэрэг Хятадын үндэстний цөөнхүүдийн ард иргэдийн хайр сэтгэл, ахуй амьдралын учир утга, хэв маягийн илэрхийлэл юм.

Одоогийн байдлаар, “Нэрт зохиол, сонгодог бүтээл-Өнгөт Гүйжөүгийн өгөөмөр салхи” уран сайхны тоглолтыг нийт 3000 гаруй удаа тоглож, 3 сая үзэгчийн хүртээл болгон, Америк, Канад, Орос, Их Британи зэрэг улс орнуудад олон удаа аялан тоглолт хийж, гадаад дотоодын үзэгчдийн ташаалд нийцсэн бөгөөд бүх Хятадын үндэстний цөөнхийн 3 дахь удаагийн уран сайхны тоглолтын шалгаруулалтад амжилттай оролцон шагнал хүртэж, БНХАУ-ын Соёлын яамнаас тус тоглолтыг “Соёлын бүтээлийг түгээгч, шилдэг үйлчилгээний төсөл”-өөр шалгаруулсан байна.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн