Германд өчигдөр (2017.09.25) парламентын сонгууль боллоо. Германы нэгэн телевизийн мэдээлснээр, А.Меркелийн Христосын ардчилсан холбоо нам 33.5 хувийн саналаар энэ сонгуульд тэргүүлсэн бол зүүний төвч үзэлт Социал-демократ нам 21 хувийн саналаар хоёрдугаарт оржээ.

Infratest Dimaр агентлагаас явуулсан санал асуулгаас үзэхэд тус сонгуульд Ангела Меркель тэргүүтэй Христийн ардчилсан холбоо ялах магадлал өндөр байв. Санал асуулгад оролцогчдын 37 хувь нь Христийн ардчилсан холбоог дэмжиж буйгаа илэрхийлсэн бол түүний дараа 20 орчим хувь нь Социал демократ намыг сонгоно гэжээ. Харин “Германы альтернатив” 12 хувьтайгаар гуравдугаарт бичигджээ.

Санал хураалтын үр дүнгээс бүрдсэн бундестаг канцлераа сонгодог. Сонгуулийн урьдчилан дүнгээс харахад А.Меркелийн нам эвсэл байгуулахаар болж байна. Гэвч Социал-демократ намын дарга Мартин Шульц эрх баригч эвсэлд нэгдэх бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Социал-демократ нам нь өмнө нь эвслийн засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байсан юм. М.Шульц өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Манай нам хамгийн том сөрөг хүчин болно” гэжээ. Ингэснээр А.Меркель жижиг намуудтай эвсэл байгуулахаар болж байна. Сонгуулийн дүнг орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө албан ёсоор зарлах аж.

Эх сурвалж: Life

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн