Мелания Трамп 1380 ам.долларын цамцтай ногоо тарив

-Мишель Обама тайван унтаж болохоор болжээ. Учир нь Цагаан ордны шинэ эзэгтэй түүний хайртай ногооны талбайг үргэлжлүүлэн ашиглахаар шийдсэн байна-

АНУ-д Дональд Трампыг сонгуульд ялалт байгуулсны дараахан л хэвлэлээр хүүхдүүдийн хайртай Мишель Обама хатагтайн Цагаан ордны арын хашаанд ногоо тарьдаг уламжлал үгүй болох нь гэсэн яриа газар авч байлаа. Тэгээд ч тэрбумтан Ерөнхийлөгч  нэгэн уулзалтынхаа үеэр энэхүү ногооны талбайг газартай нь тэгшилж, гольфын талбай байгуулна гэж байв. Үүнээс хойш ногооны талбай цаашид хэрхэх тухай яриа удаан хугацааны турш сонсогдоогүй. Тэгээд ч Цагаан ордны шинэ эзэд ч тийм ногоо тарихаар хүмүүс биш нь илт байв.

Тэгвэл одоо Обамагийнхны хувьд тун таатай нэгэн мэдээ сонсогдож эхэллээ. Энэ бол тус ногооны талбай дахин ашиглагдахаар болсон явдал юм. АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп гартаа резинэн бээлий углаж аваад л өөрөө байцай суулгаж, зуны ургацаа хураахаар ханцуй шамлан оржээ.

Мелания ногооны талбай дээр сэтгүүлчид, Boys and Girls Club-ын сурагчидтай хамт хүрэлцэн ирсэн байна. Ерөнхийлөгчийн гэргий өөрөө газраа малтаж, ногоогоо суулгангаа өсвөр үеийнхэнд сургамжтай яриа өрнүүлсэн аж. Харин дараа нь тэрбээр сонгино, чинжүүгээ хураан авчээ.

Энэ мэдээлэлтэй зэрэгцээд загварын шүүмжлэгчид ногоочин тэргүүн хатагтайн өмссөн зүүснийг үнэлээд амжжээ. Мелания ногоо суулгах, хурааах үедээ Balmain загварын ордны сүүлийн коллекцийн нэг болох 1380 ам.долларын үнэтэй судалтай цамцаар гангарсан байна. Үүндээ зохицуулан бараан өнгийн биед эвтэйхэн жийнс, өсвөр үеийнхний дурладаг Converse кед өмсчээ. Тэр ч бүү хэл хатагтай Трамп резинэн бээлийгээ тод улаан өнгийн цамцтайгаа хослуулсан байна. Эндээс үзэхэд тэргүүн хатагтайг ургацын талбайд гарахаас өмнө туршлагатай стилистүүдийн багийнхан нэлээд сайн ажилласан бололтой.

Цагаан ордны дэргэд орших ногооны талбайг анх 2009 онд тэргүүн хатагтай Мишель Обама эрүүл хооллолтыг сурталчлах, сургуулийн сурагчдын дундах таргалалттай тэмцэх зорилгоор санаачилсан юм. Сургуулийн эрүүл зөв үдийн хоолны хөтөлбөрийг биечлэн удирдан ажиллаж байсан тэргүүн хатагтай америк хүүхдүүдийг уламжлалт самрын тостой талхнаасаа татгалзаж, ногоо түлхүү хэрэглэхийг уриалдаг байлаа. Хатагтай Обама намр бүр олонд ногоогоо хэрхэн ургуулснаа харуулж, ургацаа хураадаг байв.

Гэхдээ Мишель тариалангийн талбай дээр Мелания шиг гангарч гарч ирж байгаагүйг энд тэмдэглэх нь зүйтэй. Уг нь бол Дональд Трампын гэргий Барак Обамагийн эхнэрийг бодвол газар тариалантай илүү ойр өссөн хүн. Тодруулбал, Мелания Югославын Свенице хэмээх 4000-хан хүн амтай жижигхэн хотод хувийн байшинд өссөн. Харин Мишель бол ясны хотын уугуул. Өмнөд Чикагод төрж өсөөд Пристоны их сургуулийг төгссөн нэгэн билээ.

Обамагийн хос Цагаан ордноос нүүсний дараа Ерөнхийлөгчийн тариалангийн талбайг хэрхэх тухай маргаан Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүртэл тусгагдсан байлаа. Тэр ч бүү хэл Трампын сонгуулийн өрсөлдөгч Хиллари Клинтон газар тариаланг сонгогчдынхоо сэтгэлийг татах зорилгоо болгон ашиглаж байв. Экс Төрийн нарийн бичгийн дарга ялсан тохиолдолд ургацын талбайг нь хэвээр үлдээж, ногоо тарина гэж Мишель Обамад хүртэл олны өмнө андгайлж байлаа. Үүний дараа хоёр хатагтай нүдэндээ нулимстай тэврэлдсэн юм.

Гэвч ургацын талбайгаар сэтгэлийг нь хөдөлгөх гэсэн оролдлого бүтэлгүйтэж, Хиллари ялагдсан. Ингээд ургацын талбай хэдэн сарын турш мартагдсан дууль болоод байлаа. Хэдий тийм боловч энэхүү газрыг бүрэн үгүй хийгээгүй бололтой. Энэ хугацаанд ургацын талбайн бүрэн бүтэн байдалд Цагаан ордны цэцэрлэгчид санаа тавин ажиллаж байжээ.

 

Э.МӨНХЗАЯА

 

6 thoughts on “Мелания Трамп 1380 ам.долларын цамцтай ногоо тарив

  1. zochin 2017-09-25 11:39 at 11:39

    1380 dollariin tsamts baihdaa yahabdee….ereenees 10…..20000 d abah tsamts bn shudee

    Хариулах
  2. zochin 2017-09-25 11:53 at 11:53

    gui yahav zailuul IIm hugshin huntei amidrah hetsuu l baidag bailgui iim zaluu huuhen Urgelj nudendee gunigtai baihiim daa

    Хариулах
  3. Нэргүй 2017-09-25 12:54 at 12:54

    Botokc Sh ahuulsaar bgd ineej J chdahgui bljee

    Хариулах
  4. Нэргүй 2017-09-25 13:01 at 13:01

    Мелани цамц емссен юм байна шуу дээ..гарчиг уншаад тарьсан ногоондоо ийм цамц емсгесен юм байх гэж бодлоо

    Хариулах
  5. zochin 2017-09-25 14:36 at 14:36

    Nad bol neg sudaltai l tsamts l haragdah ym yuugaraa uur bdin bol do

    Хариулах
  6. Нэргүй 2017-09-25 15:10 at 15:10

    bajn hun sajaar avsanch hoosrohgui iim teneg ymaar hoocoldoz mongo oloh argaa bolovsrongui bolgoz baih ym

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн