Хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг илтгэдэг, хүнс үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжиж хэрэглэгчдэд дундын зуучлагчгүйгээр бүтээгдэхүүнээ хүргэх нөхцөлийг бүрдүүлдэг үзэсгэлэн худалдааны цар хүрээ цаашид улам өргөжин тэлэх болно’ гэв. Мөн Засгийн газраас “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” зорилтыг дэвшүүлж, хүнсний салбарт эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олон арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа билээ.
Тодруулбал, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг шинээр, “Атрын гуравдугаар аян”-ыг үргэлжлүүлэн зохион байгуулж, “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Хүнсний нэр төрлийг нэмэгдүүлж, хүнсний хангамж, шим тэжээллэг чанар болон аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн “Хүнсний ногоо”, “Малын эрүүл мэнд”, “Эрчимжсэн аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулаад байгааг дуулгахад таатай байна” гэдгийг онцлон тэмдэглэв.
Нэгдсэн арга хэмжээнд “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдаанд хүнсний боловсруулах салбарын 140 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 200 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож байна.
Мөн “Эх орны сүү – эрүүл хүнс”, “Монгол махаар дэлхийг дайлна”, “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье”, “Амтат балны ашиг тус”, “Органик хөдөө аж ахуй”, “Ногоон хүнс – эрүүл амьдрал” зэрэг өдөрлөгүүд зохион байгуулагдсан юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ