1. Гэрлэлт
Гэрлэлт бол энэ зурагтай төстэй, хэн нь гараа тавих нь хамаагүй хохирч байгаа нь хүүхэд. Гэрлэхийг зөвшөөрч хүүхэдтэй болсон тэр цагаас хойш чи заавал өөрийнхөө олсыг чангалж үүрэг хариуцлагатай байх ёстой.
Эсвэл үгүй! Эсвэл бүү орхи! Нүднийхээ өмнө байгаа хүнээ хайрлаж эрхэмлэ!
 

2. Гэр бүл
Хэрвээ та тэргийг чирж байгаа хүн нь бол дээр байгаа эцэг эх, доор байгаа эхнэр хүүхэд чинь нэг болгоомжгүйгээс болоод халтираад уначихвал та тэдэнд юу үлдээж чадах вэ?
Магадгүй та өөр хүний нүдэн дэх өвс ч байж мэднэ, гэхдээ та гэр бүлийнхээ бол нар нь юм. Эр хүний хувьд нуруун дээрээ бүгдийг дааж амьдрах хэрэгтэй, эхнэр хүний хувьд үүрэг хариуцлагатай амьдар. Эрэгтэй хүн ядрахын учир нь араас нь тусалж дэмжих эмэгтэй хүн байхгүй болохоор тэр, эмэгтэй хүн ядрахын учир нь тэргийг татах эр хүн байхгүй болохоор тэр, эцэг эх ядрахын учир нь өөр дээрээ хариуцаж явах хүү охингүй болохоор тэр, хүүхдүүд ядрахын учир нь гэр шиг гэр байхгүй болохоор тэр юм. Өөрийгөө сул чөлөөтэй битгий байлга, тэдэнд таны бодитоор оршин байгаа чинь хэрэгтэйгээр барахгүй зүгээр ч нэг гэрийн эзэн гэж дууддаггүй. Зовж зүдэрч байна гэж бодох бүртээ та бусдын зовлонг олж харж чадахгүй, хүн бүр зүдэрч байж аз жаргалд хүрдгийг битгий мартаарай

3. Хүний зан чанар 
Таныг хүнд туслаад олсыг нь хайчилж байхад нөгөөх хүн маань харин хөлөн доорх сандалыг чинь өшиглөж байна.
Сайн хүмүүс юу ч хийсэн ичиж зовон үргэлж бусдаас санаа нь зовж эмээж байдаг. Тийм хүн хүн бүрийг сайн хүн гэж төсөөлөхөд амархан, зүрх сэтгэлдээ бол хэцүү, тэр ч байтугай үргэлж л бусдын төлөө бодолхийлдэг. Тиймээс сайн хүн маш эмзэг, энэ нь сайн хүний алдаа биш, сайн хүний тэнэглэл ч биш. Харин сайн хүн ердөө л өөрийгөө хамгаалахыг ойлгодоггүй. Тогтоож аваарай! Хэрэв та хүний мөстэй сайн хүнийг шархлуулсан бол тэр танийг зовоохыг хүсэхгүй, таниас зайгаа барьж холдохыг л хүснэ. Найз ч тэр, хайр ч тэр, дотны хүн ч тэр, хүний мөн чанартай сайн хүнийг уландаа бүү гишгээрэй!
 

4. Ёс суртахуун 
Буу дугарсны дараа хэн ялагч вэ?
Бусдыг шархлуулах нь өөрийгөө хөнөөж байгаатай адил. Зарим хүмүүс үүнтэй санал нийлэхгүй байна. Бодит зургийг уншаарай давуу талыг ашигласнаар хүссэн бүхнээ хийж чадахгүй. Амьдрал бол сайхан сэтгэл, сайн сайхан байдал дээр тогтдог. Жинхэнэ ялагч бол ёс суртахуунтай, итгэл үнэмшилтэй, шалтгаан үр дагаварыг ойлгодог. Хүн бүхэнд сайн сайхан байх ёстой! Дэлхий маш том, бидэнтэй уулзаж байгаа хүн бүхэн хувь тавилан, эргэн тойрон дахь бүх хүмүүстээ сайхан сэтгэлээр хандаарай.

5. Хамтын ажиллагаа
Жижиг хамтын ажиллагаа дур сонирхол дээр тогтож бие биедээ хүндэтгэлтэй ханддаг. Томоохон хамтын ажиллагаа ашиг сонирхол дээр хөгжиж бие биенээ тэнцвэржүүлдэг. Насан туршийн хамтын ажиллагаа зан чанар дээр суурилж харилцан амжилтад хүрдэг. Зөвхөн хурааж авахыг л мэддэг зарцуулж гаргахыг ойлгодоггүй эсвэл дур зоргоороо байдаг найр тавихыг мэддэггүй эцэст нь хожигддог. Хамтдаа өсөн дэвжих нь амьдарлын ёс. Ажил, гэрлэлт, нөхөрлөл, Үйл хэрэг бүгд ийм байх хэрэгтэй.

6. Нөхөрлөл
Хүн бүр амьдралдаа ийм хоёр найзтай байх хэрэгтэй. Тэр зовлонтой байхад чи түүнийг түшиж, чамайг хэцүү байхад тэр чамайг түшдэг. Ийм хүнтэй байснаар ямар ч айдасгүй гайхалтай амьдарч чадна. Үүнийг л найз гэнэ, үүнийг л баг гэнэ. Би та нарын нэг нь байхыг хүсч байна

7. Үйл хөдлөл
Ямар ч үйл хөдлөл хийхгүй бол залхуурлын үндэс соёолж эхэлнэ. Мөрөөдөл байхгүй бол уналтын үндэс соёолж эхэлнэ! Цаг хугацаа өнгөрөх тусам, үндэс чинь улам гүнзгийрнэ!
Цаг нь ирэх тэр үед босох нь маш хэцүү байх болно. Залхахаас татгалз, залхуурахаас татгалзаж яаралтай хөдөлхийг хүс.

8. Бизнес 
Хэрэв модон дээр байгаа хүн та бол яах вэ?
Нэгдүгээрт эхлээд “могой” аюул заналхийлж байна. Могойг шийдэх хамгийн сайн арга бол “статик тоормос” юм. Могойн алсын хараа нь сайн биш, дадал зуршлууд нь хайр энэрлээр дүүрэн, чи хөдлөхгүй бол тэр чамайг хазаж чадахгүй зүгээр л яваад өгнө.
Эхний даваагаа давсан бол бусад нь шийдэхэд амархан.
Хоёрдугаарт мод хугараад уначихвий гэж айх хэрэггүй. Зургийг сайтар харахад: Энэ модны нэг хагасыг нь тайрсан байгаа нь аюултай санагдах боловч ямар нэг мурийж тахийсан зүйл байхгүй ба мөн даах чадвартайгаа илэрхийлж буй юм.
Гуравдугаарт могой модноос буухыг хүлээж байгаад модонд зөрж гарна. Үлдсэн асуудал бол арслан та хоёрын тэвчээрийн харьцуулалт.
Дөрөвдүгээрт арслан холдож одвол та бүрэн аюулгүй бөгөөд усан доторх матраас айх шаардлагагүй болно.
Мод: Таны бизнес, бизнест цаг ямагт хугарч болзошгүй аюул байдаг.
Ус: Таны хөрөнгө, илүү их хөрөнгө, илүү аюултай. Өчигдөрхөн л олон тооны матар маш сүр жавхлантай харагдаж байсан өнөөдөр хэдийнээ шоронгийн бие болон хувирахыг үгүйсгэхгүй.
Усан доторх матар: Чиний үе тэнгийхэн, ямар ч ажилгүй үед нөхөрсөг хандах боловч аюултай хэцүү үед тэр чамайг идэхийг хүлээн сууна.
Арслан: Банк санхүүгийн байгууллага болон аж үйлдвэр худалдааны татвар хийгээд бусад хууль сахиулах байгууллагууд юм. Чи хэмжээтэй ч бай хэмжээлшгүй ч бай тэр таны махыг идэхийг хүлээнэ.
Модон дээрх могой: Таны төлөх ёстой өр. Өрнийхөө асуудлыг шийдэж чадахгүй бол өр тань байнга ширтэж, амьдралд чинь үргэлж заналхийлж байдаг.
Тэнгэр дэх бүргэд: Чиний найз нөхөд. Чи сайн байвал бүгд тойрон эргэлдэнэ, чи хэцүү байвал бүгд ниснэ.
Модноос зүүгдэж буй хүн: Хувь нийлүүлсэн байгууллага. Хэн ч тэр модноос үсрээд зугатаж болно. Гагцхүү тэр л ганцаараа бүхнийг хариуцаж нуруун дээрээ үүрнэ.
Газар доорх сүх: Таны бизнесийн бүтээгдэхүүн. Сайн бүтээгдэхүүн, хямрал ирэхэд бүтээгдэхүүн хэдий сайн байлаа ч таныг аварч чадахгүй.
Хэн нэгэн ирж чамайг аврахыг битгий хүлээ, шийдвэрлэх цорын ганц арга бий:
“Сэтгэлээ тогтоох, шүдээ хазах, тэсвэрлэн зүтгэх, өрөө цэвэрлэх”
Салхитай үед салхины амыг олж тогтоо, салхигүй үед салхи ирэхийг хүлээн тасралтгүй суралц. Зөвхөн шинийг санаачлаж байж бэрхшээлийг давж чадна. Шинэ санааны авчирч байгаа эрсдэл бол нөлөө ихтэй эрсдэл. Шинийг санаачлахгүй тулгарч буй эрсдэл бол нуугдмал эрсдэл

By updown.mn

Мэдээний админ

6 thoughts on “Хүний мөн чанарыг илчлэх 8 зураг!!”

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн