Энэ асуултыг бид олон сонсож байсан. Магадгүй олон хүн олон янзаар хариулж байсан байх. Нийгмийн тогтолцоо, аюулгүй байдлын орчин, гадаад харилцаа гээд олон шалтгааны улмаас бид өөрсдийгөө өрөөл бусадтай харъцуулах боломж хязгаарлагдмал байсаар ирсэн. Анх биднийг Иракт өөрийн үндсэн зэвсэглэл, техниктэй хөл тавьж байхад гадаадын цэргүүд шоололдон инээлдэж, музейд тавих болсон Оросын хэдэн хуучин техниктэй, хөршөө давж алхаж үзээгүй хэн ч үл мэдэх хэл ам нь мэдэгдэхгүй хэдэн бор цэргүүдтэй монголчууд ирлээ гэж шуугиж байсан нь саяхан…
2015 оны 1 сард Афганистанд ХБНГУ-тай хамтарсан цэргийн багаас мэдээ ирлээ. Тус баазад зохион байгуулагдсан 5,5 км-ийн гүйлтийн тэмцээнд 6 орны 300 гаруй цэргийн алба хаагч оролцож тус бүр 5 хүнтэй багийн төрөлд 1, 3, 4, 5 дугаар байрыг манай монгол цэргийн багууд эзэлж, харин 2 дугаар байрыг дэлхийд алдартай Германы баг эзэлсэн байна. Хувийн дүнгээр ахлах ахлагч А.Нямгэрэл /330 анги/ 1 байр, ахлагч Б.Азжаргал /065 анги/ 3 байр эзэлжээ.
Өмнө нь Афганистаны өөр нэг бааз болох Эггерс бааз дээр болсон “Hoplite Trek” хэмээх тус бүр 2 хүний бүрэлдэхүүнтэй, 5 км гүйж 60 удаа дүүжинд, 230 удаа гар дээр суниагаад, 16 кг ачаатайгаар ахин 5 км гүйж 60 удаа савлуурт, 230 удаа гар дээр суниагаад дараагийн 5 км-т гүйж барианд ордог хурд, хүч, авхаалж самбаа, уян хатан, тэсвэр хатуужил сорьсон тэмцээнд 1,2,3,4,5,6,7,9 дүгээр байруудыг Монгол улсын багууд эзэлж, харин 8 дугаар байрыг дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Тэнгисийн явган цэргийн баг эзэлсэн юм.
Одоо тэгэхээр дээрх асуултад өгөх бас нэгэн хариулт тодорхой болж байгаа байх. Бид Энхийг дэмжих ажиллагаанд тамирчин цэрэг явуулдаггүй. Зөвхөн зэвсэгт хүчний офицер, ахлагч нарт тавигддаг биеийн тамирын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, эрүүл чийрэг алба хаагчийг явуулдаг юм. Монгол цэрэг гадаадын цэргээс цаг агаарын ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар, төмөр мэт хатуу сахилга бат, юмхнаар юм хийх монгол амьдрах арга ухаанаар илт ялгагдаж байсан бол өнөөдөр биеийн хүчээр ч илүү гэдгээ нотолж байна.
Бидэнд гадныхаас дутуу зүйл бий юу? Мэдээж бид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд хүртэл зэвсэглэл, техник, тоног төхөөрөмж, агсамж, хүн нэг бүрийн хэрэглэлээ сайжруулаагүй ч НҮБ-аас тавигддаг стандартад бүрэн нийцсэн 850 хүнтэй бие даасан мотобуудлагын батальон, цэргийн хээрийн II шатны эмнэлэг дэлгэн оролцуулж байна. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр өргөжин тэлж ирлээ. Алхам алхамаар урагшилсаар бид удахгүй дэлхийн жишигт нийцсэн зэвсэглэл, техниктэй болох бизээ.
Бидний өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар хамгаалагдаж ирсэн эх сайхан Монгол улсаа хамгаалалтгүй орхих эрх хэнд ч байхгүй. Монгол Улсад зэвсэгт хүчин хэрэггүй, бид цэргүүдийг дэмий хоосон тэжээж байна гэж ярьдаг, хэлдэг, сурталчилдаг хүмүүс яав ч Монгол цустай хүн биш! Бидэнд эх орноо хамгаалах эр цэрэг хэрэгтэй, эр цэрэгт маань төрийн хайр, халамж, зөв бодлого хэрэгтэй. Монгол Улс маань мөнхөд бат оршиж, монгол цэргийн сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай!
Хошууч генерал Б.Баярмагнай
42 comments
Цэргүүдийг сайн сургаж, хүмүүжүүлж, улс орны бүтээн байгуулалтад хүртэл оролцуулж байх хэрэгтэй
Хэнтэй байлдахын . Харагдаач. Төсвөөс мөрөөрөө гударцгаа
Талхны гол минь ядаж чи дут. Цэргийн алба хүнийг хүн болгодог юм.
ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ТАМИРЧИН ХҮҮГЭЭ ЦЭРЭГТ ЯВУУЛЧХААД ХҮҮР ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ААВ, ЭЭЖИЙН СЭТГЭЛ ӨНӨӨДӨР ЯМАР БАЙГАА БОЛ ГЭЖ БОДОЖ ҮЗСЭН ҮҮ?
ene hunii helseneer turiin hair halamj buruu bodlogoos l tsereg degleed zodoj alaad baigaan zuv zuitei bodlogotoi bol iim ym garahgui sde zuv l l ym bichsen bn shdee tseregiin buh humuus muu bish baiaa dotor ni ter erguu setehuitei humuus ajillaj amidarch hun alaad baigaa bhoos
hujaagiin erliiz min…hutsalgui amaa tat
xeden xar zaluugaasaa xamaagui undur tsol avsan guzeenuud ulsaar zugeer tejeelgeed oligtoi zevsegch baixgui xoolnii savnuud zailval taarna
Юу ч хийдэггүй, хийж ч чадахгүй улсууд бусдынхаа хийсэн, хийх гэж байгааг үгүйсгэдэг. Монголчууд дарамт, даруулгатай байхдаа л хүчирхэг байдаг. Манай цэрэг, ахлагч, офицерууд хаана ч байсан үүргээ сайн гүйцэтгэдэг.
САЙН БАЙНА. МОНГОЛ ГЭДГЭЭРЭЭ ИЙМ Л ЮМААР БАХАРХАХ ХЭРЭГТЭЙ. ХАРИН АРХИ УУДГААРАА, ГУДМАНД НУС ЦЭРЭЭ ХАЯДГААРАА, БҮДҮҮЛГЭЭРЭЭ БИШ.
Зэвсэггүй бас дураараа. Зохион байгуулалт муутай.
уг нь ч мундаг юм байна шүү хөөрхий. гэхдээ ийм болгох гэж байгаан гээд хатуурхаад зодож нүдэж бэртээж гэмтээгээд байж болохгүй шүү.
Мото буудлагын анги мөн ердийн зэвсэгийг эзэмшсан чадвар өндөр харин технологи орсон зэвсэг эзэмших чадвар тааруухан Шалтгаан нь технологийн зардал өндөр учраас бэлтгэл тааруухан бдаг Харин Монголын арми бэлтгэл хийх ёстой болохоос бүтээн байгуулалтанд орохыг хуулиар хориглох ёстой Энэ нь хүчний байгуулага яваандаа улстөрд нөлөөлөх хэмжээнд хүрч аюултай хүч болно Зөвхөн улстөржсөн цагдаа нар ард түмнээ яаж доромжилж байдгийг Монголчууд олонтаа харсан Цэрэг зарцалж тэрбумтан генералууд төрвөл юу болох вээ
taniig demjij bn mongol tsergiig uls orniixoo batlan xamgaalax uil ajilgaand beltgex xeregtei boljoshgui uil yavdal belen baix jiriin ired bid ch belen bx xegertei naaduul chini yamar neg yum bolbol garaag yavchix ni bid l ex orondoo uldenee shuu
Энэ зүйлийг бичсэн Баярмагнай гээч бүх намыг дамжсан баагий л даа. Лу.Болдын зөвлөх байсан янхан Ц.Ганболдыг анх дагаж АН гэж яваад Ж.Энхбаярыг сайд болонгуут дэд сайд болно гээд МАН-д элсэх өргөдөл өгөөд эцэст нь ХҮН-д элсээд хэн ч биш болоод дууссан. ЭДА-аас овоо юм чаасан баагий л даа.
Хүүхээ! армид намын гишүүн байдаггуй юм шүү дээ.
yamar armi ged2g yuum
MONGOL ers hovguud mn uneheer daichin bie byldaraar dutahgui yum bilee ed maan MUNDAG shuu AMJILT
Улс юм чинь цэрэг арми хэрэгтэй. Улам сайн тэсвэр тэвчээртэй чадвартай болох ёстой.
B.Byarmagnai ch taaruuxan er baisan sh tee. Xuuxen, an 2-t tolgoigoo ch ogno sh tee.
Үүнийг бичигч ажиллагаанд явж байгаа цэргүүдэд мөн ч их хог шахсан даа. Авгай нь бүр сурчихсан Эрээнэнградаас хужаа хог авчирч бидэнд шахна… Бид дахиад л зах руу гарч арай гайгүйг худалдаж авна. Шар хаданд хаус ямар мөнгөөрөө бариулсан гэдэг нь тодорхой.
manai armid olon ongots tank hereggui bhaa 2 hursh yamar zevsegleltei bilee tuunii esreg puujingiin ,lazeriin zevseg l tohiromjtoi bish uu
hucheer bish yhaan, taktikaar davuu bai, odoo chucheer baildahgui. Hooson bitgii magtaal ursga. uher mongolchuud aa
сая орост болсон танкын биатлонд яаж нүдний булай боллоо доо.байгаа ч онохгүй танкаа асааж ч чадахгүй.гүйж хайрайгаад ч яах юм билээдээ хөөрхий. гүйж явахад нь л буудаад алчихна биз дээ
Манай танкчид бэлтгэл сайн байсаан даанч технолгиос болж ялагдсаан орос хятадууд булхиатаж технолгиор ялсан
АРМИ НЭРТЭЙ ШОРОНГИЙН АЛБА НЭРТЭЙ ЯЛАНД ЗАЛУУСЫГ БҮҮ ЯВУУЛ ЦОГЦОС БОЛЖ ИРСЭЭР БАЙНА
umhii hasag…altaigaa davaad kazakstandaa ochooch
Энэ лалрын Аллах гэж хэн бэ.Биднийг хагралдуулах гээд л хасгийн шээс хүртэл солиорч б.а даа.Эр цэрэггүй Эх орон гэж хаана байдаг юм бэ.Аримд алдаа дутагдал байгаа.Түүнийг нь хууль шийдээд өгнө.Аримаас шантарч ухарч болохгүй шүү залуусаа.Урагшаа
АРМИ НЭРТЭЙ ШОРОН АЛБА НЭРТЭЙ ЯЛ
Манайханыг худлаа онгироож байгаад галын цэг рүү явуулчих вий дээ. Манай дарга нар ч онгироод тэгье энэ тэр гэх вий дээ. Болгоомжтой бодлоготой байгаарай даа. Миний бодлоор тэнд ямар бие бялдартай байх нь чухал биш амиа яаж авч явж байгаа нь чухал байх. Хичнээн сайн бие бялдартай байсан ч сум нэвтлээд гарна шүү дээ. Анхаарах хэрэгтэй!!!
монгол цэргүүд бие бялдар, тэвчээр тэсвэрийн хувьд дэлхийд гайхагдах нь мэдээж асуудал, харин бусад талаараа маш доогуур байгаа, одоо армид бүрэн шинэчлэлт хийх хэрэгтэй, залуусыг герман, англи, америк, өмнөд солонгост сургаж тусгай захирагчдыг дээд түвшинд бэлтгэвэл манай арми сайжирна. орост цэргийн академи дүүргэсэн бүдүүн нөхдүүд нас нь хөгширчихсөн, дарамтлаж сурчихсан орос хэлээ ч сайн мэдэхгүй англи хэл бүүр мэдэхгүй армийг тонож байгаа хурандаа нараас салах хэрэгтэй. тэгж байж цэргүүдийг хүндэтгэж, цэргүүдийг алах хүртэл нь дарамталдаг нь зогсоно.армид шинэчлэлт хийхийг олон ард хүсч байна.
Darga nartaa yargaluuldagaaraa yalgaatai
yg tiim
эхлээд гүзээтэй дарга нараа галбиржуулан турааяааа
Юу ч хийдэггүй, хийж ч чадахгүй хүн бусдынхаа хийсэн, хийх гэж байгааг үгүйсгэдэг. Монголчууд дарамт, даруулгатай байхдаа л хүчирхэг байдаг. Манай цэрэг, ахлагч, офицерууд хаана ч байсан, хэзээ ч үүргээ сайн гүйцэтгэдэг чадвартай, ухаантай.
цэрэгээ зодож алдагаараа ялгаатай
цэрэг цэцэрлэг биш айлын эрх хүүхдүүдийг дураар нь эрхлүүлж байх болж байнуу цэрэг тэсвэр хатуужил эр зоригтой байх ёстой аль ч армид ухамсарын шанаа зэргийн юм байна шүүдээ.Цэргийн албанаас зухтсан амиа хичээсэн арчаагүй новшнууд л янз бүрийн юм бичиж олон түмний санаа бодлыг үймүүлэхээ болих хэрэгтэй . Цэргийн албаа хаагаад ирсэн эрчүүл ийм юм ярьж бичихгүйдээ
82-85 ОНД АЛБА ХААСАН. ДЭГ ӨМНӨ НЬ Ч БАЙСАН ОДОО Ч БАЙЖ Л БАЙГАА. ГЭХДЭЭ АЛИВАА ЮМАНД ХЯЗГААР ГЭЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ. АРЧААГҮЙ НОВШНУУД ЦЭРЭГ АЛЧИХААД АМИА АВРАХ ГЭЖ ШАЛЬЧИГНАЖ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР ӨРӨВДӨЛТЭЙ ХАРАМСАЛТАЙ. ӨӨРСДӨӨ ЭР ХҮН ШИГ БАЙЖ БУРУУГАА ХҮЛЭЭЖ ЯЛАА ЭДЛЭХ ЁСТОЙ. ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ ХҮРТЭЛ БУРУУГАА ХҮЛЭЭДЭГ БОЛСОН БАЙХАД Т1ЭЭД БАЙЛГҮЙ ЭР ХҮН ШИГ БАЙЦГАА
цэргийн алба эрэгтэй хүүхдийг эр хүн болгодог юм, ийм эрчүүд улс эх орн, өрх гэрээ авч явдаг.
монгол цэргийн өлмий бат оршиг
ЗХЖШ-ын генералуудаад даалгаж өгсөн зодуурыг даах чадвараараа бусдаас ялгагдана.Даахгүй нэг нь амиа алдана.
tenegt ter huniiig uhtel zoddog erguu ahlagch zarim neg iljersen ymnuudaas l bolj tsereg uheed tahir dutuu bolood baigaan
tanai ger buliin dotoroos hen 1 tseregt yavaad zoduulaad tahir dutuuesvel saynii huu shig sharil bolood irvel ta iim ym bicheed suuj bhuu deglej bolno zodoj bn ingej uhtel tahir dutuu bolbol degleh zuv ymuu chinii huliig hulduud tasraad unatal zogsoovol chi yahuu zuv geed zogsoj bhuu