“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын хамт олон “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялуулах аяны хүрээнд төлөвлөгөөний дагуу спорт, хүмүүнлэгийн арга хэмжээ зохион явуулж байгаа билээ. Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 5000 метрийн зайн гүйлт, төрөл бүрийн буухиа тэмцээнүүдийг амжилттай зохион байгууллаа. Түүнчлэн Хүмүүнлэгийн ажлын хүрээнд тус байгууллагад 30 жил ажилласан, одоо гавъяаныхаа амралтыг эдэлж байгаа ахмад настан С.Төрбат, хөгжлийн бэршээлтэй ажилтан Засвар ашиглалтын албаны замчин Б.Мөнхбаяр, өрх толгойлсон эмэгтэй Үйл ажиллагаа төлөвлөлтийн хэлтсийн Зогсоолын ажилтан З.Бямбаа нарт байгууллагаас нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлсэн юм. 05 дугаар сарын 06-ны өдөр “Цэвэр агаар-нэг мод хөдөлгөөн”-ий хүрээнд хамт олноороо мод тарьж, спортын төгөл бий болгохоор зорьж байна.

dsc_4581

dsc_4628

dsc_4679

dsc_4811

dsc_4775

dsc_4893

dsc_4853

dsc_4910944ce7b79b27b85c4f64663f03a6336b963c6e60cbaa877100pimgpsh_fullsize_distr

b87725a7f6268d22d82f504b5617511a3777b014c53f208ef6pimgpsh_fullsize_distr

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн