“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын албаны инженер техникийн ажилтнууд Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын туслах замын тохижилтын ажлыг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 990метр хөрс хуулалт, 155м суурийн ухмал бэлдэж, 830метр суурийн тэгшилгээ, 2550метр суурийн нягтруулалт хийсэн байна. Мөн 600м газарт суурийн дүүргэлт, 400метр газар цэвэрлэгээ, 570м газар хашлаганы суурь бэлтгэж 285 ширхэг хашлага суулган, 440м явган замын суурь бэлтгэв. Түүнчлэн 1000м хөлдөлтөөс хамгаалах үе байгуулж, 276м явган хүний хавтан суулгаж, 18м хос нөөц трубаг инженерийн шугам сүлжээтэй огтлолцох хэсэг дээр булж сүвэлгээ хийсэн байна. 200м гэрэлтүүлгийн кабель хийн газар шорооны ажлуудыг тус тус гүйцэтгэжээ.