Танай улс Америкийг дуурайсан боловсролын тогтолцооноос татгалцах нь зүйтэй.

Ханз Вэрнэр Зинн: Тэрээр Европын шилдэг 10 эрдэмтний нэг юм. Түүний монголчуудад хандаж өгсөн зөвлөмжийг хүргэж байна.

-Би өөрөө Германы Мюнхен хотоос ирсэн. Улаанбаатар манай хоттой адил хэмжээтэй. Мюнихенд хоёр их сургууль, үүн дээр цэргийн нэг сургууль тэгээд ганц хоёр сургуулиуд бий. Гэтэл Улаанбаатарт хэдэн сургууль байна вэ?

-100 гаруй…

-Тэд юу заадаг вэ? Тэд зангиа зүүж, ширээний ард суудаг хүмүүсийг л бэлтгэж байна. Гэтэл монголд ийм хүмүүс хэрэггүй. Гараараа ажиллах хүмүүс хэрэгтэй. Танай улсад техник, мэргэжлийн салбараар мэргэшсэн хүмүүс л хэрэгтэй. Гараараа ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийх хүмүүс л хэрэгтэй гэж бодож байна. Танай улсад техник мэргэжлийн сургуулиуд бий. Үүнийгээ хөгжүүлж, гардан ажиллах хосолсон мэргэжил бүхий хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй.
Гараараа ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийх хүмүүс л хэрэгтэй гэж бодож байна.

-Хосолсон мэргэжил гэдэг нь?

-Хосолсон боловсролын тогтолцоо гэдэг нь техник мэргэжлийн сургуульд орсон хүн гурван жилийн хугацаанд суралцана. Ингэх хугацаандаа компаниудад ажиллаж, дөрөв хоногт практик туршлага хуримтлуулна. Харин нэг өдөр онолын сургалтад хамрагддаг. Манай Герман улс ийм системтэй. Манай гадаад худалдаа одоог хүртэл ашигтай ажилладаг, бид дэлхийн томоохон экспортлогч орон. Яагаад бид Япон, Хятадаас дутахгүй өндөр ашигтай ажиллаж чадаж байгаа нь ийм хосолсон мэргэжлийн тогтолцоотой холбоотой. Харин танай улсын боловсролын салбар америкийн тогтолцоотой төстэй. Маш олон их сургууль, коллежтой. Гэвч энэ систем үр дүнгүй гэдгийг америкийн аж үйлдвэрийн салбарын уналтаас харж болно. Танай улс цаашаа техник мэргэжлийн сургуулиудаа бэхжүүлэх, хосолсон боловсролын тогтолцоог бий болгох нь илүү дээр гэж бодож байна. Уул уурхайн салбар, зам барилга зэрэг ийм том нутаг дэвсгэртэй, цөөхөн хүн амтай улсын авч явах ёстой салбарууддаа түлхүү анхаарах хэрэгтэй гэж ойлгож байна

Түлхүүр үг:

4 сэтгэгдэлтэй

  1. Гараараа ажиллах хүмүүс хэрэгтэй. Танай улсад техник, мэргэжлийн салбараар мэргэшсэн хүмүүс л хэрэгтэй. Гараараа ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийх хүмүүс л хэрэгтэй гэж бодож байна.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.