44 настай Шон Стимсон, түүний ах Уэйн нар Робби Уильмсын эсрэг кампанит ажил явуулсаар байгаа тул тэпнийг алдарт одод ойртохыг хоригложээ. Тэд Робби Уильямсын 1988 онд гаргасан “Millenmium”хэмээх алдарт дууны клипний санааг хулгайлсан гэж үзэж байгаа юм байна.
Ингээд олон жилийн хугацаанд дуучин руу утасдаж сүрдүүлсээр 2001 онд шүүхээс тэднийг алдарт дуучин болон түүнтэй холбоотой компаниуд руу холбогдохгүй байх захирамж гаргажээ. Гэтэл Шон дуучин болон түүний туслах руу үргэлжлүүлэн утасдсаар байсан тул дөрвөн сарын ял оноосон байна.