Замын цагдаагийн албаны хяналт шалгалтаар нийт 393 дуудлага, мэдээ мэдээлэл бүртгэгдэж 10 хүн бэртсэн байна. Тэдний зургаа нь бага насны хүүхэд байсан бөгөд замын хөдөлгөөнд явган зорчигч хэлбэрээр оролцож байжээ. Журмын дагуу
- Төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд-хөх
- Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаа, дотоодын цэрэг, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны албан ажлын хэрэгцээнд үйлчилдэг тээврийн хэрэгсэлд-хөх улаан, Цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон шуурхай албаны тээврийн хэрэгсэлд – хөх улаан
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тахарын алба яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, ялтан шилжүүлэх, эрэн сурвалжлах болон шуурхай албаны ажлын хэрэгцээнд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын (хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх), онцгой байдал, уул уурхайн аврах ангийн шуурхай албаны тээврийн хэрэгсэлд – Улаан
- Хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд – ногоон
- Цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, автотээврийн хяналтын тээврийн хэрэгсэл ослын шуурхай дуудлагын зориулалттай тээврийн хэрэгсэлд–ШАР өнгийн гэрлэн дохио хэрэглэнэ гэж заасан юм байна.
Эх сурвалж: Замын цагдаагийн алба