Одоо цагт фастфудыг шууд л эрүүл мэндтэй холбодог болсон. АНУ болон бусад орнууд энэ зуушийг өөхлөлтийн гол буруутнаар нэрлэдэг юм. Үнэ хямд гэж тооцогддог учраас фастфудыг ядуу давхрагынхан л ихээр хэрэглэдэг гэсэн төсөөлөл бий. Тиймээс ч зарим орнуудын Засгийн газар фастфудад хязгаарлалт тавиад байгаа. Харин эрдэмтэд америкчууд ямар фастфутыг онцлон хэрэглэж байгаа талаар судалгаа явуулсан байна.
Судалгааны үр дүн нь гайхмаар гарчээ. Ядуус харин ч фастфудыг дунд ангийнхны дэргэд бага хэрэглэдэг болж таарлаа. Баячуудтай харьцуулахад тэдний хэрэглээ ялимгүй илүү байжээ.
Хорлонтой диета
Бараг бүгд л фастфуд хэрэглэдэгт гайхах зүйлгүй. Баячууд тухайлбал, Дональд Трамп фастфудад дуртай. Трамп бүр 2002 онд McDonald-ын рекламын зураг авалтад оролцож байсан юм. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Уоррен Баффетт, фастфудад дуртай, өдөр бүр коко-кола уудаг аж.
Үүний зэрэгцээ, судлаачид янз бүрийн насны бүлгийг нэн ялангуяа 1957 -1964 онд төрсөн хүмүүсээс энэ хүнсийг хэрэглэдэг үү, үгүй юу гэдгийг асуусан байна. Ийм асуулга 1979 оноос хойш тогтмолжиж, 2008, 2010, 2012 онд ч хийгдсэн байв. Судлаачид энэ уда асуулгад оролцогчдоос McDonald’s, Kentucky Fried Chicken, Pizza Hut эсвэл Taco Bell ресторануудад Та өнгөрсөн долоо хоногт хэдэн удаа фастфут идсэн бэ? гэсэн асуултад хариу авчээ.
Тэдний 79 хувь нь гурван долоо хоногийн дотор наад зах нь нэг удаа фастфуд идсэн гэх хариулт өгсөн байв. Хамгийн өндөр орлоготой хүмүүсийн 75 хувь нь гурван долоо хоногийн дотор наад зах нь нэг удаа фастфуд идсэн гэж хариулсан бол ядуу хүмүүсийн 81 хувь нь мөн л ийм хариулт өгчээ. Харин дунд ангийн төлөөлөгчид фастфудын хамгийн гол хэрэглэгчээр тодорсон байна. Тэдний 85 хувь нь гурван долоо хоногийн дотор наад зах нь нэг удаа фастфуд иддэг хэмээн хариулжээ.
Судалгааг хангалттай урт хугацаанд явуулсан бөгөөд энэ хүнсийг хэрэглэсэн хүмүүсийн эрүүл мэндэд ямар нэгэн ноцтой өөрчлөлт гарсан эсэх, хоолны дэглэмд өөрчлөлт орж байна уу, үгүй юу гэдгийг судлаачид давхар тогтоохыг оролдсон байна. Гэвч орлого нэмэгдсэн эсвэл хорогдсон эсэх нь фастфуд хэрэглэх хэрэглээнд огт нөлөөлдөггүйг тогтоожээ.
Өөхлөлтийн асуудлыг шийдэх оролдлого
Эдгээр үр дүн ядуусыг фастфудаас холдуулахаар хийсэн оролдлогууд бол зүгээр л төөрөгдөл гэдгийг харуулжээ. Жишээ нь, 2008 онд Лос Анжелес хотын өмнөд хэсгийн ядуусын хороололд хурдан хоолны шинэ газрыг нээхгүй байх шийдвэрийг гаргаж байв.
Энэ шийдвэрийг гаргагчид “Ядуус амьдардаг районд фастфуд нийгэм, эдийн засгийн асуудлыг хурцатган, хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэж байна” гэсэн тайлбарыг хийж байсан аж. Гэвч судлаачид эдгээр арга хэмжээ үр дүн өгөөгүй. Фастфутад хязгаарлалт тавиагүй районуудтай харьцуулахад тэнд өөхлөлт нэмэгдсэн байжээ.
Тийм ч хямд биш
Фастфуд хямдхан учраас ядууст хүртээлтэй гэсэн нэг тодорхойлолт бий. Гэвч үнэн хэрэгтээ фастфуд тийм ч хямд биш. АНУ-ын ресторануудын дундаж үнэ нь 8 ам.доллар. Энэ нь ердийн ресторануудын үдийн хоол 15 ам.доллартай харьцуулахад хямд. Ядуурлын доод төвшинөөс доогуур амьдралтай хүмүүст 8 ам.доллар үнэтэй тусна. Хоёр хүнд жилд 16 мянга буюу өдөрт 44 ам.долларыг энэ хүнсэнд зориулах нь өдрийн орлогынх нь гуравны нэг болох юм.
Фастфудын увидас
Энэ судалгаа хэрвээ улстөрчид өөхлөлттэй тэмцэх гэж байгаа бол асуудлыг фастфудын зоогийн газруудыг хязгаарласнаар шийдэж чадахгүйг харуулж байна.
Бэлтгэсэн: М.ЭРДЭС