Хаггинсон Торри: Эмэгтэйчүүд бол яг л салхи, аянга, цахилгаан мэт байгалийн нэг хүч
Мартти Ларни: Эр хүн байх хэцүү, эмэгтэй хүн байх бүр хэцүү.
Станислав Буффле: Энэ дэлхий дээр тэднээс ганцхан үлдсэн байсан ч эмэгтэй хүний тухай ярих шинэ сэдэв үргэлж олдох болно.
Жозеф Конрад: Эмэгтэй хүн байх нь маш хэцүү, учир нь тэд ихэнхдээ эрчүүдтэй учраа ололцох хэрэгтэй болдог.
Аристотель Онассис: Хэрвээ эмэгтэй хүн гэж огт байгаагүй бол манай дэлхийн бүх мөнгө ямар ч утгагүй зүйл болох байлаа.
Вольтер: Эрчүүдийн бүх бодол, санаа эмэгтэй хүний мэдрэмжгүйгээр бий болохгүй.
Иоган Фридрих Шиллер: Гоо сайханд бас ач тус бий, сайхан эмэгтэй дутагдалтай байх боломжгүй.
Иван Бунин: Сул талаа зэвсэг болгосон үедээ эмэгтэйчүүд хамгийн хүчтэй байдаг.
Оскар Уайлд: Эмэгтэйчүүд хайрлуулахын төлөө төрсөн болохоос ойлгогдох гэж төрөөгүй.
Гейне Генрих: Эмэгтэйчүүдийн ааш занг тодорхойлох боломжгүй, тэд өдөр бүр өөр өөр ааштай байдаг.
Юзеф Булатович: Зөвхөн эмэгтэйчүүд л цаг хугацааг түр зогсоож чадна.
Генрих Гейне: Хэдийгээр түүхийг эрчүүдийн нэрээр санадаг ч үнэндээ түүхийг эмэгтэйчүүд л бүтээдэг юм.
Жером Дэвид Сэлинжер: Эр хүний хүзүүгээр тэвэрсэн сайн эмэгтэйн гар бол тэнгэрээс түүн рүү шидсэн аврах цагираг юм.
Ив Сен-Лоран: Сайхан харагдахын тулд эмэгтэй хүн хар цамц, хар банзал өмсөөд хайртай эр хүнтэйгээ сугадалцаад гарахад л хангалттай.
Александр Дюма: Эмэгтэйчүүд бол ариуссан амьтад, тэднийг хайрлавал чи давхар ариусна гэсэн үг.
Редьярд Киплинг: Эрчүүдийн тархинд үүрд санагдаж үлдэхийн тулд зарим эмэгтэйчүүд гудамжаар нэг удаа алхахад л хангалттай.
Жон Леннон: Хэн нэг тэнэгийн ард агуу эмэгтэй зогсож байдаг нь жам ёсны үзэгдэл.
Теофиль Готье: Хайртай эмэгтэйгээ олоогүй хүн эмэгтэй хүнийг хэн гэдгийг хэлж чадахгүй.
Карель Чапек: Хэрвээ эмэгтэй хүн бууж өгөөгүй бол ялсан гэсэн үг, харин бууж өгвөл ялагчийн нөхцлийг тулгаж байна гэсэн үг.
Эльберт Хаббард: Эмэгтэй хүн л эрчүүдийг диваажингаас гаргаж чаддаг ба мөн эмэгтэй хүн л тэднийг диваажинд буцааж чаддаг.