Өнөөдөр аргын тооллын гуравдугаар сарын 10-н мягмар гариг билгийн тооллын шинийн 10-н. Хаврын тэргүүн хар бар сар. Найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр.
- Наран ургах шингэх: 07.21-18.45
- Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
- Барилдлага: Үхэх
- Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.