Автобусны буудал, үзвэр үйлчилгээний газруудаар ухаалаг утсаа илж, сэлфи татуулсан хүмүүстэй Та хаа сайгүй таарч байсан биз дээ. Үүнийг даган ердийн асуудал мэт болсон сэлфи эзнийхээ аминд хүрсэн тохиолдол дэлхийн улс орнуудад цөөнгүй бүртгэгдэх боллоо.
Олон нийтийн цахим сүлжээнд бусдаас онцгой, содон зургаа нийтлэхээр өндөр барилга, уул хавцал, вагон, орон сууцны дээвэр, тэр бүү хэл цахилгаан шатанд зургаа даруулах гэж байгаад харамсалтайгаар амиа алдаж байгаа эмгэнэлт хэргийг анхаарахгүй байх аргагүй.
Үүнтэй холбогдуулан дэлхийн улс орны хууль сахиулагчид сэлфи хийх хориотой газруудын жагсаалтыг хүртэл гаргаж байна. Хамгийн сүүлд Энэтхэгийн Ориссан мужийн Куанмундагийн ойролцоо заантай селфи хийх гэж байсан нэг эрийг заан үхтэл нь дэвсчээ. Ой хамгаалах албаны ажилтан Филипп Сахугийн мэдэгдсэнээр 50 настай Ашок Бхарти бямба гарагт эмнэлэгт хүргэгдэх замдаа амиа алдсан байна.