УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10:00 цагаас хуралдана. Хуралдаанаар наймдугаар сарын 23-нд УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдийн гарын үсэг зурсан Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан Засгийн газрыг огцруулах шаардлаггүй гэж үзсэн ч УИХ-ын дарга энэ сарын 07-ныг хүртэл ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргасан байгаа.