Зарим арилжааны банк хадгаламжийн хүүгээ бууруулж эхэллээ. Тухайлбал, “Хаан банк”-ны хугацаагүй хадгаламжийн хүү мөнгөний хэмжээнээс шалтгаалан хамгийн дээд тал нь 7.2 хувь байсан бол 6.6 хувь болсон байна. Тус банкны хугацаатай хадгаламжийн хүү 15.1 хувиас 14.5 хувьд хүрчээ. Мөн “Голомт” банк хадгаламжийн хүүдээ өөрчлөлт оруулж өнгөрсөн наймдугаар сарын 24-ээс шинэчилсэн хүүгээр бодож эхэлсэн байна.
Эдгээр банк хүүгээ бууруулах болсон нь Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүгээ хоёр нэгжээр бууруулж 12 хувь болгосонтой холбоотой юм байна.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудад иргэдийн хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 6-7.7 хувьд хооронд хэлбэлзэж буй юм.