Нийслэлийн Засаг дарга нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрт шинээр газар олгохыг хориглосон захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах 113 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн газраас бусдад олгосон байсныг нийслэлийн Засаг даргын 2017 оны  А/489 дугаар захирамжаар хүчингүй болгож, газрыг буцаан цэцэрлэгийн эзэмшилд шилжүүллээ.

Өмнө нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн эзэмшлийн газарт болон Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 99 дүгээр цэцэрлэгийн эзэмшлийн газраас бусдад олгосон байсныг тус тус хүчингүй болгож, сургууль, цэцэрлэгийн эзэмшилд нь буцаан шилжүүлж байсан билээ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн