Өнөөдөр харилцаа холбооны маш чухал хэрэгсэл болсон “эможи”-г үүсэхээс өмнө хүмүүс янз бүрийн байдлаар сэтгэл хөдлөлөө илэрхийлж ирсэн. Анх энгийн хошин маркуудаас мэндэлсэн эможиг ашигладаггүй хүн гэж байхгүй.
Эможи үүссэн түүх
Америкийн уран зохиолын сонгодог өв тооцогддог Херман Мелвиллийн “Моби Дик” зохиол нь эможигийн эхлэл болжээ. Энэ зохиолоос сэдэвлэн 2009 онд зөвхөн эможигоор дагнасан зохиол худалдаанд гарсан байдаг аж.
Эможи бол зөвхөн нийгмийн сүлжээ
Нийгмийн сүлжээний чухал хэсэг болсон эможиг анх Мэтт Грей, Том Скотт нар цахим орчинд ойр дотны бүлэг хүмүүстээ зориулан бүтээжээ. Ингэхдээ энэ аппликейшн нь өнөөдрийнх шиг нэр хүнд авчирна гэж төсөөлөөгүй байна. Хэрэглэгчдэд өөрсдийн нэрийг халим, сармагчин, инээсэн төрх зэргээр нэрээ нууцлан ашигладаг байсан нь маш хөгжилтэй санагддаг аж.
Эможи шивээс
Та эможид дуртай боловч биендээ шивээс хийлгэх хэмжээний зориг байна уу?
NBA-ийн шүтэн бишрэгч Майк Скот сэтгэл хөдлөлийг илэрхийлэх хүн бүхний дуртай эможи шивээстэй. Түүний хүзүү, гар зэрэг биеийнх нь ихэнх хэсэгт инээж, уурласан бас бургер, шүхэр зэрэг маш олон төрлийн “сэтгэл хөдлөл” бий. Гэхдээ ийм шивээстэй хүн зөвхөн Скотоор дуусаагүй. Канадын реппер Дрэйкийн гарт ч бас өвөрмөц эможинууд бий. Зургаагийн тоог илэрхийлэх залбирал үйлдэж буй эможи бий. Холливудын халуухан бүсгүйчүүдийн нэг Майли Сайрус ч бас уруулныхаа дотор гөлөг шивүүлсэн эможитой гэвэл та итгэх үү.
Эможид эмч нар дургүй
Та эможи байхгүй байна гэж төсөөлж чадах уу. Хүмүүсийн дуртай энэ “сэтгэл хөдлөл”-д эмч нар яагаад ч юм их дургүй гэнэ. Өдгөө төрөл зйл, загвар олон янз болохын хэрээр алтан гартнууд маань их эмзэглэдэг, дургүй байдаг аж. Сэтгэл хөдлөлийг ашиглан хүн өөрийн төрөлхийн зүйрлэлийг бүтээсэн нь маш эмгэнэлтэй гэж үздэг байна.
Эможи ба дотно харилцаа
Зарим тохиолдолд сэтгэл хөдлөлийн дүр төрх нь бага зэрэг анхаарал татахуйц ярианд түлхэц болдог. Хосууд болон танилцаад удаагүй байгаа хүмүүс хамгийн их эможиг ашигладаг байна.