Хятадын өмнөд хэсгийн Шиамен хотод БРИКС (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ)-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт өчигдөр эхэллээ. БНХАУ-ын дарга Си Жиньпин оролцогч орнуудын төрийн тэргүүнүүдтэй уулзаж, хамтдаа зургаа авахуулсан байна. Үүний дараа тэрбээр Владимир Путин, Мишель Темер, Нарендра Моди, Жейкоб Зума нартай дэлхийн эдийн засаг, даяаршлын эдийн засгийн удирдлага, олон улсын болон бүс нутгийн зөрчилдөөний асуудлаар яриа өрнүүлжээ. Дээд хэмжээний уулзалт өнөөдөр өндөрлөх бөгөөд тэд Шиамены хамтарсан тунхаг гаргах төлөвтэй байна.