Тайванийн Ерөнхий сайд Линь Цюань тун ойрын хугацаанд огцорно гэж даваа гарагт Тайванийн төв мэдээллийн агентлагаас мэдээллээ. Харин сайд нарын танхимын шинэ тэргүүнээр Тайнань тусгай хотын захиргааны дарга Лай Циндэ ажиллах гэнэ. Тэрбээр ирэх баасан гарагт гэхэд Ерөнхий сайд болно гэсэн байна. Гэхдээ ямар шалтгаанаар бүтцийн өөрчлөлт хийж байгаа тухай мэдээлэл алга байна.