Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутагт БНАСАУ-ын иргэн 27 настай Пак Сон Ил нь орон сууцны зориулалттай баригдаж байсан барилгаас унаж амиа алджээ.
Энэ хэрэг өчигдөр (2017.09.04) орой 20:00 цагт болсон бөгөөд талийгаач зургаан давхарын тагтан дээр хэв хашмалын тулаас хийж байгаад осолдсон байна.
“Их мөрөн цамхаг” ХХК-ны гүйцэтгэж буй 12 давхар бүхий дөрвөн блок “Дэлгэрэх” хотхоны 80-4 блокд дээрх үйлдвэрийн осол гарчээ. Энэ хэргийг Нийслэлийн Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын байгууллага шуурхай ажиллаж, шалгалтыг үргэлжлүүлж буй юм.