Ээлжит бус чуулган маргааш хуралдана

2017-09-05 16:381min0
чуулган

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан маргааш хуралдахаар боллоо. УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахтай холбогдуулан МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа билээ.  Засгийн газрыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд огцруулах шаардлагагүй гэж үзсэн билээ. Тиймээс УИХ-ын чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гарсан шийдвэрийг хэлэлцэнэ.

Засгийг огцруулах асуудлаар 31 гишүүн гарын үсэг зурсан бол өнөөдөр 2 гишүүн нэмж гарын үсэг зурсан. Иймээс уг асуудлыг нэн даруй хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрэхээс аргагүй байгаа юм.

Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=96865

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй