МАН-ын УЗ тогтоол гаргажээ
2017-09-05 09:44

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр зургаан цаг орчим хуралдсан. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүдийн өргөн барьсан хүсэлтийг хэлэлцсэн байна. Удирдах зөвлөлийн хуралд гарын үсэг зурсан гишүүдээс УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн нар оролцжээ.
Ингээд Удирдах зөвлөлөөс Засгийн газраа тогтвортой байлгах, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг биелүүлж байх утга бүхий тогтоол гаргасан байна. Уг тогтоолыг өнөөдөр 11.00 цагт хуралдах бүлгийн хурлаар танилцуулж, саналаа нэгтгэх юм байна.
Эх сурвалж: https://www.news.mn/?id=8803