Хятад улс нарны эрчим хүчний хүчин чадлаа долоон гигаваттаар нэмэгдүүлж, 2020 оны сүүлчээр хүрэх төлөвлөгөөгөө давууллаа. “Asia Europe Clean Energy Advisory” анализ, консалтингийн компанийн мэдээлснээр сүүлийн хоёр сарын хугацаанд нарны эрчим хүчний хэмжээ 24.02 ГВт-аар өссөн байна. Харин оны эцэс гэхэд нарны системийн байгууламжийн хүчин чадал 40-45 ГВт болох төлөвтэй байна. Ийнхүү тус улс нарны эрчим хүч олборлолтоор тэргүүлэгч боллоо.