Японы гүнж Мако сүй тавьсан тухай өчигдөр албан ёсоор зарлалаа. Тус улсын одоогийн эзэн хаан Акихитогийн ач охин тэрбээр их сургуулийнхаа ангийн залуу Кей Комүротой гэрлэхээр болсон билээ. Ийнхүү тэрбээр хуулийн дагуу энгийн хүнтэй гэрлэж байгаа тул титмээсээ татгалзаж, эзэн хааны гэр бүлийн гишүүнд тооцогдохоо больж байгаа аж. Гүнжийн хурим ирэх 2018 онд болох ч яг хэзээ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.