2017-03-07 14:281min00

Маргааш Монгол, Хятадын хилийн боомт амарна

98

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш буюу лхагва гаригт тохиож байна.  УИХ-аас баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу мартын 8-наар  бүх нийтээр амрахаар хуульчилсан юм.Энэ өдөр Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд амрахаар болжээ.

“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг түр хаадаг.  Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.