Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр хуралдсан УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр (2017.08.29) 15.00 цагаас хойш шөнө болтол хуралдав. Засгийн газраас гадна Шадар сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг давхар хэлэлцэх ёстой хуралд У.Хүрэлсүх мөн оролцлоо. Харин бүлгийнхээ хуралд Засгийн газартай тооцоо бодно хэмээн тодорсон 30 гишүүний тал нь ирээгүй байна.
Засгийн газрыг огцруулах саналд нэгдээгүй УИХ-ын гишүүд Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулах саналд нэгдсэн гишүүдээс “МАН-ын Засгийн газар муу ажиллаж байгаа тул халаагаа өгөх ёстой” хэмээн үзэж буй үндэслэлүүдийг хэр бодитой вэ хэмээн асуужээ. Энэ сэдэв хурлын хугацааг нэлээд хэдэн цагаар “сунгасан” байна. Гишүүдийн засгийг огцруулах үндэслэлд:
… УИХ-ын 2016 оны 11 сарын 10-ны 63 тоот “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд зөвхөн Нийгмийн халамжийн тухай хуульд заасан босго шугамнаас доогуур эрэмбэлэгдсэн өрхийн хүүхэд бүрд сар бүр бэлэн мөнгөөр хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохыг Ерөнхий сайдад даалгасан байх бөгөөд мөн тогтоолын “бусад хүүхдэд 2019 оноос эхлэн нөхөж олгох, нөхөн олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжийн эх үүсвэрийг тухай бүрт шат шаттайгаар Засгийн газрын үнэт цаас гарган бүрдүүлэх тогтоолоор хүчингүй болгосон. Гэтэл Ерөнхий сайд хүүхдийн мөнгийг нөхөж олгоход зориулан 100 гаруй тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг 2017 оны долдугаар сарын 4-нд Засгийн газрын хуралдаанаас гаргасан нь төсвийн тухай хуулийг зөрчсөн…
гэсэн мөрүүд бий. Энэ шийдвэрийг Засгийн газар дангаараа гаргаагүй. Танхим нь шийдвэрээ УИХ дахь намын бүлгийн хурлын бараг 100 хувийн дэмжлэгээр гаргадаг. Бүлэг дээр асуудлыг хэлэлцэж байхад гишүүд дэмжиж саналаа өгчихөөд одоо яагаад Засгийн газраа унагах шалтгааны нэгд тооцож байгаа юм бэ? гэсэн асуулт өрнөжээ. Гэвч засгийнхаа эсрэг боссон гишүүд энэ асуултад бүдэрч эхэлжээ. Гэсэн ч тэд Засгийн газрыг огцруулах саналд 19-өөс дээш тооны гишүүд гарын үсэг зурсан учраас энэ асуудлыг УИХ-аар заавал хэлэлцэх ёстой хэмээн гүрийсэн гэнэ.
“Чамд ямар хамаатай юм”
Засгийн газрыг огцруулах гэж байгаа үндэслэлүүд нь МАН-ын УИХ дахь бүлгийн хурлын шийдвэр байсан. Энэ шийдвэр нь эргээд Засгийн газраа ороох туйлын буруу шийдвэр байсан бол юуны өмнө УИХ-д 65 суудалтай МАН-ын бүлэг буруудах ёстой. Тэд хамгийн түрүү буруу шийдвэр гаргасан. Энэ нь тус намыг буруугаа хүлээгээд, сайн дураараа парламентаа тараах, дахин сонгууль явуулах замыг бэлтгэж, алдаагаа засах алхам хийлгэхэд хүргэж байна. Одоо МАН-ыг гадна талаас ийм шахалт бүчин авахад гайхах хэрэггүй юм.
Бүлгийн хурал дээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гоцлон ярьж, Засгийн газар яагаад огцрох ёстой талаар ярьж байсан бол Н.Номтойбаяр “Засгийн газраа огцруулаад дараагийн Засгийн газрыг ямар хэлбэрээр байгуулах гэж байгаа юм бэ. Засгаа солиод эдийн засгийн хямралыг хөнгөхөн даван туулна гэж тооцож байгаа юм уу. Цаашид эдийн засгийг унагаачихгүй аваад явчих төлөвлөгөө, хөтөлбөр чинь байгаа юм уу. Танхимаа яаж бүрдүүлэх юм” хэмээн асуугаад бусдынхаа дургүйг хүргээд авчээ. Засгийн газрынхаа эсрэг зогсож байгаа, хуралд оролцсон 20 орчим гишүүн түүний үгэнд уурсаж “Чамд ямар хамаатай” юм гэж хариулсан байна.
“Би Засгийн газрыг огцруулах бичигт шахалтаар гарын үсэг зурсан нь үнэн”
Засгийн газрыг огцруулах тал дээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар идэвхитэй оролцож байгаа. У.Хүрэлсүх түүнд Сангийн сайдын албан тушаалыг амласан гэсэн яриа улс төрийн хүрээнд тархаж байгаа. Гэвч тэр өчигдөр болсон энэ хуралд оролцсонгүй. Малайзад ажилтай яваа хэмээн эх сурвалжууд хэлж байна. Энэ удаа Засгийн газрыг огцруулах асуудалд түүний нэрийг “зууш” болгон ашиглаж байгаа бололтой юм. Ж.Эрдэнэбатын танхимын эсрэг хүчтэй ажиллаж байна гэсэн ярианд тэр “Би Засгийн газрыг огцруулах бичигт шахалтаар гарын үсэг зурсан нь үнэн. Тэр балиар юмандаа битгий миний нэрийг хутгаад бай” гэж У.Хүрэлсүхийг дэмжигч гишүүддээ дургүйцлээ илэрхийлжээ.
Т.ГАРЬД
14 comments
одоо хөл толгойгоо олохоо байлаа. угтаа бол чадваргүй засгийн газраа ч, авилгаар босч мөнгө тарааж гарч ирсэн УИХурлаа ч, үзэл баримтлал итгэл үнэишилгүй болсон МАНамаа ч тараасан нь шулуухан болж дээ.
tiim bn xurdan tarax ni eszuoyei setgeltei xun chanartai asuudal nolox ni ee
Муугаас салахийн тулд бүхийл боломжийг бүү алд……МАН-ын авилгалч хулгайчдаас Намаа салгахын тулд Хүрэлсүх тун зөв алхам хийсэн бна.. ОНЦ
МАН-д насаараа үнэнч зүтгэсэн энгийн гишүүд нь талхны үйрмэгчгүй сууж байхад. Хэзээ хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй далдганасан нөхдүүд албан тушаалын оргилд хүрч байгаа нь яалтчгүй үнэн л биз дээ. Тэр 60 тэрбумын бичлэг ортой л байх.
Ж тэгсэн үү шаалаа шүү
Бүгдээрээ зөвлөвөл буруугүй бүлээн усаар оффшорыг угаая
Энэ нь миний бодлоор төрд хэт том том бүлэглэл үүссэн шинэ хийе бүтээе гэсэн хүмүүсээ гадуурхах нь их харагдах болжээ. Хамгийн сонин нь ард түмний төлөө явсан хүмүүс байгаа хачирхалтай бүгд ард түмний төлөө ажиллана гэж гарсан биздээ
улс төрөөр тоглочих юмаа арай ч дээ
зарим хэн ч биш сураг ч үгүй байсан байж намын нэрээр УИХ-ын гишүүн болчоод албан тушаал горилж байгаа ичихгүй нөхөдүүд байна шүү 20 онд үнэндээ л сураггүй болно доо хөөрхийс
Хүрэлсүх ээ чи яасан ичих бульчирхайгүй шуналтай новш вэ?! Чи болиоч ээ!!! Чи генсек байхдаа нам аа шороотой хутгаад алга болоо биз дээ?Чи 12 оны сонгуулиар юу хийсийн?!!!2 нүүртэй новш минь камер харахлээр нэг шудрага новш
Khurelbaatar gadaadad yavaa gechikheed, minii neriig naad zavaan ymandaa bitgii oruul gej, khaanaas khel ve?
Энэ Хүрэлбаатар угаасаа, харах цараины НОВШ.
IH HURALAA DAHIJ YAVUULYOOO TEGVE’
Khvrelsvhiig namaasaa huuh heregtei.Uchir ni yagaad iim owilgogvi nuhriig namdaa huwalz aytai shigfvvleed baidag um be? UIKh gishvvd ch gesen ard tvmnii netiig barisan bardam nuhdvvd baih ym!!!Bolioch dee ard tvmen ta nariin jvjigt zalhaj bnao.Ajlaa oligtoihon hiij ym hiij baigaa negiigee bitgii shordood bai?!!