Туркийн Эскишехир хотын хууль сахиулагчид “Исламын улс” гэх террорист бүлэглэлийн толгойлогчдын нэгийг баривчилсан байна. Тэр өмнө нь Иракийн Ерөнхий сайд асан Нури аль-Маликийн амь насанд халдахаар бэлтгэж байсныхаа төлөө ял эдэлж байсан хэмээн Hürriyet сонин мэдээлжээ.
Үүнийхээ төлөө шоронд хоригдож, эндээс оргосон террорист бүлгийн энэ лидерийг террорын эсрэг ажиллагааны явцад баривчилсан байна. Мөн түүний хамт өөр дөрвөн террористыг баривчилсан гэнэ. Одоогоор баригдсан террористын нэрийг нууцалж байгаа гэнэ.