Ford Bronco. Фото: allautoexperts.com
Майн дахь Франфуртын авто шоу нээгдэхийн өмнө энэ топ-10 машины чансааг гаргасан байна. Шинжээчид 2020 оноос өмнө танилцуулагдан зах зээлд гарах магадлалтай, ойрын гурван жилд хамгийн их хүлээлт үүсгэсэн топ-10 машиныг нэрлэжээ.
Чансааны нэгдүгээрт Ford Bronco машин нэрлэгдлээ гэж motor1 сайт мэдээлэв. Энэ машин 2017 онд олон нийтэд танилцуулагдах юм. Эхний гурван лидерийн тоонд 650 марины хүчтэй суперкар Acura NSX Type R, ба Mercedes-Benz A-Class загварууд оржээ.
Хамгийн хүлээлттэй машины чансаанд Mercedes-Benz Project Onе, Toyota Supra ба Nissan Leaf, BME i5 гэсэн хоёр цахилгаан машин оржээ. Мөн тэд Bentley Continental GT, гиперкар Aston Martin Valkyrie хоёрыг хүлээлт ихтэй машины тоонд багтаасан байна. Топ-10 жагсаалтын төгсгөлд Tesla пикап оржээ.