Бэлгэвч. Энэ резиний нас хэдхэн арван жилээр л тоологдоно. Тэр ерөнхийдөө хүн төрөлхтөний хэрэглээд орж ирээд удаагүй байгаа хэмээн Та бодож байна уу. Сонирхолтой баримт дурдахад энэ эд хүмүүсийн хэрэглээнд 1564 оноос нэвтэрсэн гэж үздэг юм байна. Тэр үеийн хүмүүс БЗХӨ болон жирэмсэлтээс сэргийлэх зорилгоор ашиглаж эхэлсэн байна. 1855 он гэхэд бэлгэвчийг лаазлан хадгалаж байсан гэнэ. Ингээд бэлгийн замын халдварт өвчнөөс 90 хувь, жирэмслэлтээс 98 хувь хамгаалдаг бэлгэвчний тухай сонирхолтой 8 баримтыг хүргэе.
8. Бэлгэвч дөрвөн жил амьдрах чадвартай
Зах зээлд зарагдаж байгаа бэлгэвчний хүчинтэй хугацаа, ихэнхдээ 4 жил байдаг аж. Тиймээс өнгөрсөн жил худалдан авсан бэлгэвчээ яаран бүү хаяарай. Тэр хугацаагаа дуустал таны сайн нөхөр хэвээрээ л байна гэсэн үг.
7. Хүйтэн дайны үед бэлгэвчийг үзэл суртлын аргаар хэрэглэж байв
Хүйтэн дайны үед АНУ-ын Тагнуулын төв газар ЗХУ-д том бэлгэвч гарган, түүн дээрээ хэмжээг нь “дунд” гэж тэмдэглэсэн байна. Энэ нь орос бүсгүйчүүдэд Америк эрчүүд үүнээс томыг хэрэглэдэг байх нь гэсэн ойлголтыг төрүүлэх үзэл сурталын шинжтэй тактик, арга байсан гэнэ. Бэлгийн харилцааны асуудлыг иргэдийн оюун санаанд нөлөөлөх байдлаар ашиглан дайнд ялах арга зам үр дүнгээ өгсөн эсэхийг хэлж мэдэхгүй.
6. Ахлах сургуулийн сурагчдын 30 хувь нь бэлгэвчийг хэрхэн хэрэглэхийг мэддэг
Сургуулийн сурагчдын зөвхөн 39 хувь нь бэлгэвчийг зөв зохистой хэрэглэх талаар мэддэг болохыг тэдний дунд явуулсан судалгаанууд харуулдаг байна. Зарим эцэг эхчүүд хүүхдэд бэлгийн харилцааны асуудлаар хичээл зааж, сургахыг хүлээн зөвшөөрдөггүй. Харин зарим эцэг эхчүүд хүүхдээ сургуулиас бэлгийн боловсролын хичээлээр дамжуулан энэ бүгдийг мэддэг болоосой гэж залбирдаг. Гэхдээ бэлгэвчийн зөв хэрэглээг өсвөр насныхны мэдэж авснаар жирэмслэлтээс урьдчилан сэргийлж, бэлгийн замын халдварт өвчин тээхгүй байх эрсдлээс өөрийгөө хамгаалах юм.
5.Бэлгэвчийг түргэн тусламжаар хүргэсэн
Шведэд нэг удаа бэлгэвчийг түргэн тусламжаар хүргэсэн байна. Энэ бол зөв арга л даа. Хэрэв танд бэлгэвч хэрэгтэй бол, түргэн тусламж дуудаад авчих, түргэн тусламжийн мэргэжилтэн жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг даруй хүргэж өгнө гэдэг асуудал сайхан л санаа. Гэсэн ч түргэн тусламжаар ирж байгаа бэлгэвчийг хаалга нээн бараг нүцгэн шахуу хүлээн авна гэдэг жаахан эвгүй хэрэг. Гэхдээ энэ үйлчилгээ Шведэд байхаа больсон. Тухайн үед нэг хэрэглээд хоёр хосыг л бүртгэж авсан байна.
4.Бэлгэвчийг үйлдвэрийн туршилтанд оруулдаг
Бэлгэвчийг үйлдвэрээс гарахын өмнө эрсдэлтэй бүтээгдэхүүн гаргахаас сэргийлж, урсгал туршилтад оруулж, нүх, хий байгаа эсэхийг шалгадаг байна. Эцсийн хэрэглэгч түүний талаар гомдол гаргах магадлалтай тул энэ шалгалтаар чанарыг баталгаажуулдаг аж. Бэлгэвчийн аюулгүй байдлыг шалгах төхөөрөмж нь шодойтой ижил хэлбэртэй байдаг тул үйлдвэрлэгчид бэлгэвч хэрхэн ажилладаг, хэрхэн үр дүнтэй болохыг харж байдаг. Тиймээс бэлгэвчийн брэндэд та итгэж болно.
3. Дэлхийн II дайны үед бэлгэвчийг ашиглаж байжээ
Дэлхийн II дайны үед цэргүүд бэлгэвч хэрэглэж байжээ. Гэвч тэд үүнийг таны бодож байгаа шиг хэрэглээгүй шүү. Тэд бэлгэвчийг буугаа ороож байсан аж. Бэлгэвч нь цэргүүдийг ус гатлах, усанд шумбах үед бууны эд ангид ус нэвтрүүлэхгүй, түүнийг гэмтэхээс хамгаалж байжээ. Тэр үед байлдаж явсан цэргүүд бэлгэвч аваад явж байхыг хэн нэг нь харсан гэдэгт бид итгэхгүй ч өөрийн эзэмшлийн зэвсгийг бэлгэвчээр хамгаалж болох тухай та төсөөлөөд үзээрэй. Тэр бол агуу их хамгаалагч байх болно.
2. Бэлгэвчний бараг тал хувийг эмэгтэйчүүд худалдан авдаг
Бэлгэвчийн борлуулалтын 40 орчим хувийг эмэгтэйчүүд худалдан авдаг байна. Энэ нь тэдэнд бэлгийн эрүүл мэндийн талаар илүү таатай сэтгэгдэл төрүүлж, эрэгтэй хүнд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг аж. Эцсийн эцэст бэлгэвчийг хэн худалдаж авахаас үл хамааран тэр хоёуланг нь хамгаалдаг.
- Эрчүүд ихэнх тохиолдол бэлгэвч хэрэглэх дургүй
Эрэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь бэлгийн хавьталд орохдоо наад зах нь нэг удаа бэлгэвч хэрэглэхээс татгалзаж үзсэн байдаг гэнэ. Хөөх тийм гэж үү хэмээн бодож байна. Зарим хүмүүс бэлгэвчийг бэлгийн амьдралд өөр өөр нөлөөлдөг гэж гомдоллодог бол зарим нь бэлгэвчний зарим брэндүүд хачирхалтай үнэртэй байдаг гэж тайлбарладаг байна.