Цаг уурчид ес, аравдугаар сард нутгийн ихэнх хэсэгт буюу баруун аймгуудын хойд хэсэг, төвийн бүсээр, хангайн нурууны зүүн талаар дунджаас ахиу хэмжээний цастай байх төлөвтэй байгааг анхаарууллаа.
Есдүгээр сарын эхний арав хоногт төв, говийн бүс, зүүн хэсгээр бага зэрэг дулаарах боловч олон жилийн дунджаас илүү бороо орох юм байна. Сарын сүүлчийн хоногуудад 22-24-нд хүчтэй салхилж цас орно. Аравдугаар сар их цас орох тул иргэд цаг агаарын тааламжтай үед амжиж тариагаа хураахыг зөвлөлөө.