…Монголын нийгмийн ѳнѳѳгийн тѳрхийг ажих аваас “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг хэлц үг санаанд буугаад байх. Гажуудсан нийгмийн тогтолцоо дээр галзуу солиотой мэт хүмүүс шийдвэр гаргах гэж адгаж, ичих булчирхайгүй эрээ цээрээгүй хашгиралдаж, үнэнийг хаа нэгтээ нууж, олон нийтийг, дээр нь хар бэхээр юу ч гэж бичиж болох “цагаан цаас” хэмээн басамжилж хандах нь хэрээс хэтэрлээ.
Галзуурсан улстѳрчид
“60 тэрбумын хэрэг”ийн талаарх олон олон бичлэгүүдийг харьцуулж зѳндѳѳ үзлээ. Монголын улс тѳрийн шийдвэр гаргах эрх мэдэлд ямар мунхаг харанхуй, соёлгүй бүдүүлэг, мэдлэггүй тэнэг, галзуу солиотой сэтгэлгээтэй, үнэнч сэтгэлгүй шуналтай хүмүүсээр дүүрээ вэ? “Эвлүүлэг”, “эвлүүлэг биш” гэх маргаандаа ч биш, ерѳѳсѳѳ л Монголын улстѳр дэх олон жил дамжиж ирсэн заваарлын илрэл. Ѳчүүхэн шуналыг бага дээр нь дараагүйгээс, эрээ цээрээгүй ѳсѳж томорсоор “бирд” болж байгаагийн жишээ.
Дарж чадаагүй шуналынхаа гайгаар ѳнѳѳдѳр ил болж олны ѳмнѳ шившиг болж байгаа нь М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар болохоос эдний хэрийн новшнууд улстѳрд зѳндѳѳ байгаа. 27 жил улстѳрийг заваан тогоо болгон ѳѳрсдѳѳ хутгалдчихаад, ѳнѳѳдѳр “Муур багш”- ийн “дүр эсгэж” суугаа нѳхдүүдээс ч хариуцлага асуух ёстой. Монголын улстѳр зѳнѳж хѳгширчээ. Хэзээ ч ѳѳрчлѳгдѳхгүй тэднийг улстѳрѳѳс зайлуулж , намуудыг ч нийгмийг ч бүхэлд нь цэвэрлэн шинэчлэхгүй бол бид цааш явах аргагүй болж байна.
-Нэгэнт ил тод болж байгаа “60 тэрбумын хэрэг”т холбоотой хүмүүсийг хуулийн дагуу шалгаж, хэрвээ нотлогдох аваас “Монголын Тѳрийн эрхийг хууль бусаар авах оролдлого”ынх нь тѳлѳѳ хуулийн хариуцлага хүлээлгэж, хууль бусаар олсон хѳрѳнгѳ мѳнгийг нь хурааж улсад авах ёстой. Хэн нэгэнд хариуцлага хүлээлгэхдээ хулгайлж завшсан хѳрѳнгийг нь хуулийн дагуу нотолж хурааж авдаггүйгээс, шоронгоос гарч ирээд “хаданд гардаг” завшигчид олон бий. Монголын улстѳрийг ашиг олдог бизнес хэмээн тооцдог хүмүүс хэт олширсноос л, мэдсээр атлаа тэднийг сонгож байдаг бид ѳѳрсдѳѳ зовсоор буй. Тѳрд бурхан байхгүй аваас бумбанууд галзуурдгийн гайг бид ѳѳрсдѳѳ л амсаж байна шүү дээ.
Галзуурсан орон “Нутгийн зѳвлѳл”-ийнхѳн
Наадам болохоор гэнэт гарч ирээд “Улсын цол” авсан нутгийн бѳхѳѳ “Нутгийн уул усаа баярлуулав” хэмээн магтаж, үнэтэй машин байр бэлэглэдэг “Нутгийн зѳвлѳл” хэмээх нѳхдүүд аймаг бүрт байдаг. Найраатай болон найраагүй цол авсан бѳхчүүдээ орон нутагтаа “бэсрэг Ерѳнхийлэгч”-ийн хэмжээнд угтан хүндэт харуул жагсаан хэдэн цэрэг цагдаагаа парад алхуулан, нутгийн иргэдээр “Уухай”- луулан, бэлгийн далай үерлүүлнэ.
Сумын ойн баяраа тэмдэглэхдээ дуураймал “Есѳн хѳт цагаан туг”- аа морин дээр залж яваад үргэсэн морьддоо чирэгдэн мѳнѳѳх “Есѳн хѳлт цагаан туг” нь ѳѳрсѳдтэй нь хамт талаар нэг тарж унахыг нүүрномоор үзэв. Ёслол хүндэтгэлд хэмжээ хязгаар гэж үгүй болж, орон нутгийн жижиг дарганцарууд “Бурхангүй газар бумба галзууруулан”, “хѳгѳѳ хѳлдѳѳ чирцгээнэ”. Tѳрийн хэмжээний ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хэмжээ хязгаар тогтоон журамлах цаг болжээ.
Бизнесмэнүүд голдуу даргатай, садан голдуу гишүүдтэй “Нутгийн зѳвлѳл” ийнхэн орон нутгийн хѳгжил, оюун ухааны үнэлэмжийн талаар огт мэдэхгүй бас сонирхохгүй. Наадам цагаан сараар нутгийн хэдэн иргэдийн сэтгэлийг цѳстэй нь хамтад хѳѳрѳгдѳн, алсдаа улстѳрд орох “нүхээ малтана”. Найраатай найраагүй цол авсан бѳхчүүдийг авсан цолоо 3 жилийн дотор батлаагүй тохиолдолд хүчингүй болгох дүрэм гаргахгүй бол тив, дэлхийн аваргуудаас ч илүү таахалзсан “бумба”-нууд олшрох нээ.
Галзуурсан сошиалынхан
Хэн нэгнийг магтан мандуулж, мохоон сѳхрѳѳж, эсвэл галзууруулж чаддаг сошиал ертѳнцѳд бид ихэнхи цагаа ѳнгѳрѳѳж буй. Санамсаргүйгээр аалигүйтээд, эсвэл марзганаад хийсэн шууд бичлэгүүдийг хѳѳргѳн дэвэргэсээр эзнийг нь “галзууруулдаг” жишээ нь Осоржамаа хэмээх залуу. Эрүүл бишээр маяглаж, эцэстээ хэнээс юуг ч хамаагүй шаардаж, ичих эмээхээ мэдэхээ больтол нь хѳѳргѳн дэвэргэж, түүнийг нь шоолж тохуурхаж бах таваа хангах нь хэнд хэрэгтэй юм бол?
Нийгэм дэх энэ гаж үзэгдлийн гайгаар хичнээн олон залуус “ичих” гэдгийг мартаж сошиал орон зайд маяглан аяглах нь “Бурхангүй газрын бумба галзуурах” мэт. Хүн сэтгэлгээний болон ёс зүйн хэм хэмжээгээ алдаад ирэхээрээ адгуусан тѳрѳл рүүгээ ойртож очдгийн олон олон жишээг бид харцгааж буй.
2 comments
яг үнэн
saki. Ene bol masz zev. odoo baigaa nam teriig eerczlexgyigeer xezeecz saizraxgyi. yndeseer n eerczlex xeregtei. tiim xymyys garcz irex bailgyi. Zaja n xaisan ard tymen bicz.