АНУ-ын SpaceX компани ирэх жил сар луу хоёр жуулчин нисгэх төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлжээ. Одоогоор аялагчдын талаарх тодорхой мэдээллийг өгөөгүй ч тэд сар луу нисэх хүмүүс аль хэдийнэ гэрээ хийж, төлбөрөө төлсөн гэнэ. Тус компани нь сансрын аялал жуулчлалыг эхлүүлэхээр олон жилийн турш ажиллаж байгаа юм.
Сарны тойрог замд аялах багийн гишүүд 2018 оны 4- 6 дугаар сарын хооронд Флорида мужийн Кеннедигийн нэрэмжит Сансрын төвийн тавцангаас хөөрөх юм байна. Мөн SpaceX компани 2024 онд Ангараг буюу Улаан нүдэн гараг руу хүмүүс илгээхээр төлөвлөж байгаа гэнэ.