Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2017.07.28) зарлиг гаргаж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр томиллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг нь
- 1981 – 1990 онд Монгол Улсын Их Сургуульд багш
- 1990 – 1992 онд Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн дарга
- 1992 – 1994 онд ‘Энэ өдөр’ ББХК-ий захирал
- 1994 – 1996 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 1996 – 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 1998 – 1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
- 1999 – 2000 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
- 1999 – 2000 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2000 – 2001 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга
- 2001 – 2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2004 – 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2006 – 2008 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлд зөвлөх
- 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008 – 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд
- 2008 – 2014 онд Ардчилсан намын дарга
- 2008 онд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга
- 2012 – 2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд
- 2012-2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2015- оноос “Хөгжил -Ардчилал” ТББ-ын тэргүүнээр тус тус ажиллаж байна.
Эх сурвалж: President.mn