Австралийн Ерөнхий сайд Малькольм Тернбулл хүн амаа алан хядах аюул заналхийллээс, ялангуяа авто тээвэр ашиглан үйлдсэн аллагаас хамгаалах шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэрбээр барилгын компаниудыг төсөлдөө автомашин ашигласан халдлагаас урьдчилан сэргийлэх механизм ашиглахыг уриалсан байна.
Өнгөрсөн онд Францын Ницце хотод автомашинтай халдлага гарч, 84 хүн амиа үрэгдсэний дараа Австрали улс олон хүнтэй газраар хамгаалах стратеги байгуулсан тухай Тернбулл ярилаа.